СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-25

Бичлэг: Н.Баярмөнх: Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, ногоон байгууламж болон авто зогсоол байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүргийн газрын алба дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй олон жил болсон гараашуудыг буулгахаар болсон.

. Үүнээс ач холбогдлоор нь эрэмбэлж энэ ондоо багтааж 100-200 гаруй гараашыг нурааж, шинээр ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 6,25-р хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:

“Зөвшөөрөлгүй гараашуудыг нураасны дараагаар тухайн бүсэд амьдарч буй иргэдийн санал хүсэлтийг сонсож байж ногоон байгууламж, тоглоомын талбай, зогсоол зэргээс сонголт хийлгэж бүтээн байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэд ч өөрсдийн амьдарч буй орчиндоо тав тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ” гэлээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.83.233

Хогийн пиздакууд өмч рүү халдаад!!!!!

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.2

Зөвшөөрөлгүй ч биш л дээ. Анхнаас бариулахгүй байх хэрэгтэй байсан юм. Манай төрийн төлөвлөлтгүй замбраагүй явж ирсэний гайгаар иргэд хохирч байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.