СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-24

🔴 LIVE: Цагдуулын аманд байрлах малчин айлуудын малыг тууж, нүүхийг удаа дараа шаарджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

БЗД-ийн 20-р хороо буюу Цагдуулын аманд байрлах малчин айлуудыг хаус хороолол барих учраас нүүх шаардлагыг тус дүүргийн 23 дугаар хорооноос шаардсан байна.

2017 оноос нийслэлийн бүс нутагт малчин айл өрхүүдийг байршуулахгүй байх шийдвэр гарч Цагдуулын аманд малтай айл өрхүүдийг нүүж, амьдарч болно хэмээсэн юм. Тус аманд өнөөдрийн байдлаар 10 гаруй малтай 20 гаруй айл өрх суурьшиж байна.

Айл өрхүүдийн хувьд тэтгэвэртэй гарсан өндөр настангууд суурьшин амьдардаг бөгөөд энэ газарт хаус, хороолол барих тул тэднийг нүүхийг шаарджээ. Малчдын хувьд асуудлаа хаашаа хандахаа мэдэхгүй, хэцүү байдалд ороод байгаа тул манай LIVETV хандсан юм.

Түүнчлэн мал хариулах заасан газраас өөр газар мал нь бэлчсэн тохиолдолд . Иймд малчдын хувьд малаа тааваараа бэлчээж чадахгүй, өдөр бүр малаа хариулж байгааг дурдлаа.

Энд амьдардаг малтай тэтгэврийн хөгшчүүлийг малыг нь бэлчээхгүй, дээрээс нь нүү гээд дарамталж байна гэлээ. Урьд хөөж туухаар нь телевиз дуудсан дараа нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга “Нүүх зардлыг нь төлнө. Майхны ам руу нүү гэсэн”. Гэтэл Майхны амыг иргэдэд цахимаар өмчлүүлсэн. Буулаа гэхэд нэг өдөр өмчилж авсан иргэд нь ирээд хөөж тууна.

Түүнчлэн 23 дугаар хорооны Засаг дарга “Тухайн үед Ардчилсан нам Засаг барьж байсан. Одоо бол МАН засаг барьж байгаа учраас та бүхэн нүүх ёстой” хэмээн хөөж байгаа утгатай зүйл ярьсан..

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Г.Долгорсүрэн
2 жилийн өмнө
139.5.218.117

МАН гэж бузрын новшнууд янханы газар байгуулах гэж иргэдийг хөөдөг болжээ. Битгий нүүгээрэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.