УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн /2021.06.24/ чуулганаар иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц, цар тахлын гэгдэж буй хууль хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн, нэг тэрбум төгрөгөөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн төсөл, онцгой албан татварын, хүний хувийн мэдээллийг хамгаалах төсөл гэхчлэн анхаарал татсан хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Шадар сайд С.Амарсайхан covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Гишүүдийн хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цар тахлаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлье. Ноцтой байдал үүсээд байна. Covid 19-ийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигтээ “корона” туссан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Үе үеийн гишүүд, засгийн газар ЭМД-ийн санг цөлмөх гэж байна. Эмний мөнгө, шинжилгээний мөнгийг яаралтай ЭМД-ас гаргаач ээ. Харин хууль зөрчөөд батлуулсан тогтоолоо хүчингүй болго. Өөрөөр хэлбэл төсвийн цоорхойг нөхөх тоног төхөөрөмжийг ЭМД сангаас гаргаж болдоггүй хуультай байтал тогтоол гаргаад авчихсан. Үүнийг хуулийн дагуу болгох ёстой. Гурван жил улс төлөөгүй ЭМД-ын сангийн өрийн 201.5 тэрбум төгрөгөө яаралтай энэ санд төвлөрүүл. Үүсээд байгаа нөхцөл байдал менежментээс үүдсэн.
Шадар сайд С.Амарсайхан: ЭМД-ын сангийн тухай хуульдаа ЭМД-ын хуулийн заалтыг тусгаагүйн улмаас эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт хандахдаа хөнгөлөлт авахад хүндрэл чирэгдэл учруулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: ЭМД-д 1,4 их наяд төгрөг байгаагаас 1,2 их наяд нь ЭМД-ын сан юм. Энэ жилийн 1,2 их наядаас 370 тэрбум нь даатгуулагчдын шимтгэл, 500 тэрбум нь төсвөөс татаас өгч байгаа юм. 250 тэрбум нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Өрхийн эмчилгээнд ЭМД-ын сангаас зайнаас зөвлөгөө өгөх, өрхийн эмчилгээнд тарифаараа зарцуулагдаад явж байна. Үүнийг өнгөрсөн 4-р сараас хойш хийж байгаа ч санхүүжилт нь хоцроод байгаа юм. Тиймээс урьдчилаад өгдөг, дараа нь гүйцэтгэлээр нь зөрүүг нь олгох гэх мэтээр зохицуулах шаардлагатай байна. ЭМД-ын сангаас тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг зогсоож болно. Яаралтай худалдан авалтад зориулсан төсөв гаргахаар ярилцаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг сунгах нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх, бизнес эрхлэх, орлого олох, боловсрох эрхийг зөрчөөд байгаа юм. Нэг бол онц байдал зарлаад, гамшгийн тухай хуулиараа явъя. Орлого олох нөхцөлийг хязгаарлаж байгаа бол нөхөн олговрыг заавал өгөх ёстой. Нэг хуулийг нөгөө хуулиар нь зогсоож болохгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Иргэд нь халдвар аваад тэвдэж байхад ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнөөс ердөө 34,2 хувийн гүйцэтгэлтэй байна гэх юм. Энэ цаг үед л зарцуулах ёстой төсөв биз дээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 482 Монгол Улсын иргэн ковидын халдварын улмаас нас барсан байна. УИХ хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Бусад улс орны Засгийн газар, парламентын хуралдаанаар хүндэтгэл үзүүлж байна. Манай Их хурал ч босоод хүндэтгэл үзүүлчихмээр байна.
Сая над руу иргэнээс мессэж ирж байна. “Иргэд өвдөөд эмээ авч чадахгүй хэцүү байна. Өнөөдөр гэхэд Чингэлтэй дүүргийн эмнэлэг эмгүй гэж байна. Хэнд хандах вэ. Ард түмэнд хэрэгтэй, оновчтой арга хэмжээ авч өгөөч гэж байна.
Энэ хуулийн хугацааг дэмжихгүй. Энэ Үндсэн хуулийн асуудал болчихлоо. УИХ хэвийн горимд ажиллаж чадахгүй бүтэн жил болж байна. Хоёр минутад дуржигнуулах гээд байна. Ард түмний амыг бид барьж байна. УИХ нь амаа таглуулсан байгаа.
Засгийн газрын стратеги менежмент бүтэлгүйтчихсэн. Солонгос 50 сая хүнтэй одоо 200 хүрэхгүй тохиолдол гараад явж байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Та нар нүдтэй, харж байгаа юм байгаа биз дээ. Аравдугаар сарын 1-н гэхэд хэвийн горимд шилжих ёстой. Хугацааг танилцуулж байж хуулийг оруулж ирэх ёстой. Энэ хуулийн үйлчлэлийг УИХ сунгах боломжгүй. Засгийн газар шинэ хууль оруулж ир.
Шадар сайд С.Амарсайхан: Манай зарим гишүүн амьдралд ойр юм ярьсан дээр. Цар тахалтай дэлхий нийтээрээ дэмжиж байна. Хэзээ хэн хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байна. Манай эрүүл мэндийн салбар ямар түвшинд хөгжсөн бэ гэдгээ өөрсдөө харах хэрэгтэй. Засгийн газар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө явж байна. Гэтэл хүний эрхийг зөрчиж, хууль зөрчиж байна гэж ярьж болохгүй. Хэрвээ энэ хуулийг сунгаж өгөхгүй бол иргэдийнхээ амь насыг хамгаалахгүй гэж байгаатай ялгаагүй.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын зүгээс маш олон ажлын хэсэг гаргасан. Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ өрхийн тарифаар ажиллаж байна. 70 мянга байсныг 160 мянган болгон өөрчилж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын цалин урамшуулал гээд бүх зүйлийг оруулж тооцсон. Энэ бол цар тахал гэдгийг эрхэм гишүүд ойлгох хэрэгтэй.
Зарим улсад гуравдугаар давлагаа эхэлж байна.Манай улсад ч нөхцөл байдал хүнд байна. Урд өдөр нь амьсгалын дутагдлаар эмнэлэгт ирээд маргаа нь хоёр уушиг нь битүү хатгаа болж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Вакцинжуулалтын үр дүн яагаад гарахгүй байгаа юм бэ. Дархлаажуулалтын эрсдэл, судалгаа, нөхөн олговрыг тогтоох шаардлагатай байна. Дэлхийн улс орнууд вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хийхдээ энэ асуудлыг яриад явж байгаа.
Гадаад харилцааны яамны Төрийн бичгийн дарга Ц.Анхбаяр: Худалдагч талуудтай байгуулсан гэрээнд хариуцлагаас чөлөөлөгдсөн гэрээ давхар байгуулсан. Үүнийг бид дотооддоо ярьж шийдвэрлэх ёстой болохоос худалдагч талуудтай ярих асуудал биш.
2020 ОНД ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД 4.8 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 2020 онд цар тахалтай тэмцэхэд 4.8 их наяд төгрөг буюу төсвийн орлогын 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө зарцуулсан гэсэн аудитын тайлан байна. Ийм мөнгийг Засгийн газраас зарцуулчхаад хуулийн хэрэгжилтийн үр дүн маш муу байгаа тал дээр иргэд бухимдалтай байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүн халдвар аваад өдөрт халдвар авч бу иргэдийн тоо 2000 буухгүй байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой тандалт судалгаа өөрчлөлт, тогтвортой сайн байж чадахгүй байна. Хүүхдүүд жирэмсэн эх халдвар авах нь улам нэмэгдээд эхэллээ. 540 мянга ажлын байр эрсдэлд орж ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Ковидын хууль анх баталж байх үед амьсгалын болон уушги орлуулах аппаратаа бүрэн хангах нөөц бүрдүүлэх асуудлыг ярьж байсан. Вакцинжуулалтын үр нөлөө яагаад гарахгүй байгаа юм. Энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Анхнаасаа бодлого нь буруу байсан.Эхлээд ард иргэд бизнёсээ дампууруулах бодлого барьж сүржигнэж дампууруулсан.Одоо короногоо диылэхгүй болоод ирэхээр дахин хөл хорио гэхээр ард иргэд жижиг бизнёс эрхлэгчид амьдрах аргагүй болж баына.Уг нь одоо л төрийн төмөр нүүр хэрэгтэй баысан юм.Ухаан нь хүрэхгүй байгаа бол Солонгос зэрэг улсын туршлагаас ядахдаа суралцааж.54 сая хүнтэй орон одоо 300гаад хүн өдөрт шинжлэгдэж байна. баына.