СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Цар тахлын голомтод ажиллаж буй эмч нарын цалинг 3 дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан мэдэгдэл гаргаад буй. Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах
  • Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг гурав дахин нэмж олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
  • Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох  тухай тусгажээ.

Уг шаардлагын талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа нартай ярилцлаа.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Өнөөдрийн байдлаар халдвар бүртгэгдээгүй бүс нутаг байхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд маань жил гаруй уг цар тахалтай тэмцэж байна. Өнөөдрийн байдлаар тэд цөхөрч, ядарч байна. . Өдөр бүр нэг эмч, сувилагчид ногдох өвчтөний тоо нэмэгдэж, цаашлаад эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авч байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад онцгой анхаарал хандуулахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна. УОК, Засгийн газраас хөл хориог бүхэлд нь биш хэсэгчлэн тогтоох хэрэгтэй. Цаашлаад аж ахуйн нэгж, иргэдэд өгөх дэмжлэг тусламжаа онож, олгох хэрэгтэй.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа:. Сүүлдээ эрүүл мэндийн салбарын ажилтнууд маань өвдөж байгаа нь бэлтгэгдсэн хүний нөөцийн холдолт орж байна.

Цаашлаад илүү цагийн урамшуулал, цалин хөлсийг нь дутуу бодох, өөрсдөө өвдсөн тохиолдолд ямар ч цалин байхгүй гэртээ өөрсдийгөө эмчилж байна. Цар тахлын голомтод ажиллаж буй эмч нарын цалинг 3 дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна.

1500 гаруй эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвараар өвдөөд байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг ижил тэгш олгохгүй бол ажил хаяхаа эхнээсээ мэдэгдээд байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
3 жилийн өмнө
197.211.58.58

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.