Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа батлагдсан тохиолдолд үйлчлэх, тусламж үзүүлэх 40 автобус нэмэгдүүлэн гаргаж ажиллаж байна. Их дээд сургууль болон шаардлага хангасан байгууллагын байрыг тусгаарлалтад оруулж, эм эмнэлэгийн ажилтныг дайчлан нэмэгдүүлж байна.
Улсын хэмжээнд 16-17 настай хүүхдүүд, жирэмсэн ээжүүдийг вакцинд хамруулах ажил явагдаж байна.
Сүүлийн 24 цагт 12865 шинжилгээ хийхэд 2635 батлагдсан тохиолдол гарч 14 хүн нас барлаа. Эмчлүүлж гарсан 747 хүн байна. Нийт улсын хэмжээнд өвчлөлийн тоо 91151 болж, нас баралт 425 боллоо.
Нийт батлагдсан 2635 тохиолдол нь дотоодын халдвар байна. Нас барсан 35-81 насны хүмүүс байна. Өндөр настай хүмүүс хавсарсан өвчнөөр өөд болсон. 11435 хүн өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 217 нь маш хүнд байна.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 9333 хүн вакцинд хамрагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.