СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-17

🔴 LIVE: Ээжүүдийн нэрийг барьсан вакцин эсэргүүцэгчид настай хүний хамар хугалж, лам нар руу чулуу барьж дайрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хэсэг бүлэг иргэд төрийн бослогод нэгдсэнгүй гэж Гандан хийдийн лам, харуулуудыг зодож танхайрчээ. Өнгөрсөн сараас эхлэн 2-3 байгууллагаас коронавирусийн эсрэг вакциныг эсэргүүцэх үйл ажиллагаанд нэгдэх, Чингис хааны төрийг сэргээн мандуулах зорилготой эмэгтэйчүүдийн бослогод нэгдэхийг лам нараас шаардсан байна.

Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн ХМОНХА-ны дарга Ж.Одгарьд: Цар тахалтай энэ үед хүн төрөлхтний сайн сайхны төлөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакциндаа хамрагдахыг уриалж байгаа. Лам нарын зүгээс вакциндаа хамрагдаж, УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллахгүй байгаа.

Гэтэл энэ сарын 14-нөөс эхлэн хэсэг бүлэг иргэд . Шаардлагын хариугаа авна гэх нэрийдлээр “Гандантэгчэнлин” хийд руу дайрч, манаачийн хамрыг гэмтээсэн. Манай байгууллагын зүгээс эд нарын хүсэж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үнэхээр вакцин тариатай холбоотой хүсэлт тавих бол холбогдох газарт нь хүсэлтээ тавих хэрэгтэй

Гандантэгчэнлин хийдийн шашны дээд сургуулийн харуул Д.Чимэдцэрэн: . Энэ явдлаас болж харуулаад амралтгүй манаанд гарч байна. Өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхдээ ёс зүйтэй илэрхийлэх хэрэгтэй. Албан газарт шууд лайв хийж, орилж хашхирч ажлаа хийгээд сууж байгаа хүмүүсийг доромжилж, хашхирх нь үнэхээр ой гутам муухай санагдсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.174

Ард түмний дуу хоолойг энэрэгүй ёсоор шийдэж чадахгүй мөнгөтэй бол яахаас буцахгүй харийн хүмүүс та нарыг эрхэндээ оруулж байх санаархаж вакцинд хүмүүс нь урвалд ороод ойр орчны хүмүүс амиа алдаж байхад номын хүчээр ард түмэндээ итгэл төрүүлж зохиох юу нь буруу ямар дайсан ороод ирсэн биш.Үр хүүхдээ алдаад залуу эцэг хагацал үзээд байхад та нар намын эрх ашгийг хамгаалж хэр удаан хуурамч явах Баян голын цагдаа нар сүсэгтэн тэй ялгаврлан харьцаж хулгайч төрд шургалсан хүмүүстэй яаж ийгээд хэргээс мултаж байдагаа зогсоохоо.Бүлэглэлүүд ганданг буруугаар ашиглаж байгаа нь үнэн.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.37

Вакцин эсэргүүцэгчид нарт хандаж хэлэхэд өөрсдийн чинь бодол өөрсөд тань зөв,өрөөл даавуу өмдөндөө зөв байж болох авч харин бусдад хүчээр тулган хүлээлгэх,даган баяссангүй гэж хүч хэрэглэх гэвэл ёстой харин май шүү битгий давар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.