Номын баяр 2021 арга хэмжээний үеэр зодуулсан зохиолч С.Төмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Зохиолч С.Төмөр: Энэ сарын 13-аас хойш фейсбүүкт номын баярын үеэр намайг цагдаа нар хүчирхийлж зодсон тухай мэдээлэл гарч, зургыг тавьсан байсан. Би бодит үнэн явдлыг нийтэд хүргэх гэж энэ хурлыг хийж байна.
Зургаадугаар сарын 11-13 хооронд Номын баяр болсон. Энэ сарын 10-нд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа "Номын ертөнц" байгууллага руу залгаад би номоо зарах лангуу, саравч асуусан. Тэгэхэд нэг ч лангуу, саравч байхгүй. Нэг лангуу нь 400 мянган төгрөгөөр түрээслэнэ гэсэн. Тэгээд би 12-нд өөрөө очиж сонирхож явахад түрээслэж чадаагүй хүмүүс тэр саравчны дундуур жижиг сандал тавиад номоо зарж байгааг ажигласан. Ингээд 13-ны 18 цагийн үед өөрийн гурван номоо аваад бусдад танилцуулах, болж өгвөл зарах зорилготой очсон.
Үзэсгэлэн худалдаа ч тарж байсан. Ганц хоёр лангуу хоосон болоод байхаар нь нэг хоосон эзэнгүй сандал, ширээ, нэг бананы хайрцаг дээр номоо тавиад байж байтал хоёр охин ирсэн.
Хорь гаран насны хоёр охин ирээд та энд номоо зарж болохгүй, түрээсийн мөнгө төл, эндээс яв гээд шаардлага тавьсан. Үзэсгэлэн тарах хүртэл хүүхдүүд минь, жаахан сууж болох уу гэхэд болохгүй гар гээд хөөсөн.
Тэгэхээр нь би гарсаан. Сайн дураараа ном зарж байгаа хүмүүсийн хажууд нөгөө бананы хайрцаг дээр номоо тавиад сууж байсан л даа. Гэтэл нөгөө хоёр охин цагдаа дагуулж ирээд намайг баривчлуулах гэсэн. Би өөрөө багаасаа архи тамхи хэрэглэдэггүй эв эрүүл байсан. Сошиалд бичсэн байгаа шиг би согтуу байгаад орилж хашгирсан юм болоогүй.
Цагдаа ирээд надад та энд ном зарж болохгүй. Таныг ном зарж байна гэсэн гомдол ирсэн гээд цагдаагийн путикт очьё гэсэн. Тэгээд би ойлголоо, номоо аваад явья гэсэн. Гэтэл явуулахгүй гээд шууд авч явна гээд маргалдаан болсон. Тэгээд сууж байсан сандал дээрээс чирээд, босгоод толгой руу цохисон, хавирга руу цохьсон. Бөхийн мэх хийгээд газар унагасан. Миний хавирга дээр өвдөглөж суусан. Одоо өвдөөд байгаа. Тэр хоёр цагдаа миний цамцыг урсан. Намайг зүгээр байж байхад халдсан гэж үзэж байгаа.
Яагаад цагдаа нарыг дагаж яваагүй вэ гэхээр цагдаа нар хоёр охины захиалгаар намайг зодож мөнгө нэхэх зорилготой байсан гэж бодож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өнөө цагийн энэ ороо бусгаа цагт өсөж бойжсон Залуусын "УНАГАН" араншин гэдэг л энэ дээ ! Ахмадуудаа , аав ээжийгээ ХАЙРЛАЖ яваарай ЗАЛУУС минь дее ! Харамсалтай санагдлаа
Ahmad aav eej shig humuusig hundelj meddeggui tsagdaa bolon 2 ohind arga hemjee avah heregtei.odoogin huuhduud uneheer humuujilgui yumdaa
Настай хүний намбагүй маяглачихаад, ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг буруутгах хэрэггүй дээ. Харж байсан хүмүүс зөндөө л байгаа шүү дээ
Хэргийн бичлэг.зурагтай иргэд ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэст.хошууч Гантулгад авчирж өгч тусална уу! Эсвэл наадад. ЗОХИОЛЧ С.ТӨМӨР.95332040
Ter hoyr ohin bolon tsagdaa nar aab eejtei l baimaar hugshin hund zerleg handaj yaj chadaj bna aa! Ter hun buruutai bailaach zerleg handah ysgui! Ymar niigemd bid amidaraad bna ve???
Яахнуу хөөрхийг 2 номоо зарна л биз. Цагдаа нарын зарим нь хэтэрхий дээрэгүй болсон. Тэр 2 цагдааг албанаас хал.
Ном эрдэм сураагүй ядуу гаралтай хэдн халтр цагдаа нар юм ойлгохгүйш дэ
тэр 2 охиныг шалгуулаач, юун хүмүүс байсан юм бэ?
90 д оноос хойш төрсөн үр могойнууд ....Тэд аймшигтай , тэд зөвхөн мөнгө шүтнэ , тэд зөвхөн өнгө дагана , ....
Тэр 2 охин ичээсэй аав шигээ хүнийг мар муухай хүндлэлгүй юм бэ мөнгөнд үхэх нээ .
Tsagdaa nart todorxoi xemjeenii medleg mergejil olgoh heregtei bainaa mongoliin svvliin veiin tsagdaa nar yamarch mergejil bolobsrolgvi xvntei zub bolobson xaritsah mendleh soëld syraltsaagvi,barag bvten ugvvlber zub buchij chadah yy vgvi yu iimerxvv bolobsrogdoogvi tvvxii hvmvvs tsagdaa bolood bainaa bysad yls orni tsagdaa shig tsagdaatai bolbol ch mongol orond emx zambaraa deg jyram arai l uur baih bsisan baih daa
Уг нь цагдаа намайг хамгаална гдэг биздээ ганц охидыг хамгаал гэж татвар төлөгчдийн мөнгөөр хувцаслаж цалинжуулдаггүй баймаар ер цагдаа нарыг жоохон ёс зүйтэй болгомоор их бүдүүлэг соёлгүй хүн сүрэг ниыгэмшүүлмээр байдаг шүү
Яахав дээ 2,3 номоо зарна л биз. Одоогийн залуучуудыг бодвол зүгээр суухгүй номоо зарья хэд арван төгрөг болгоё гээд ажил хийж л байна ш дээ. Өөрийнх нь оюуны өмч, мундаг байнаа.Тэр охидууд цагдаа нар хөлдүү толгойтнууд, жаахан юм уншмаар...Ер нь манай монгол юм зарж байгаа ахмадуудыг их ад үздэг, өөртөө таарсан юмаа хийж л байг дээ хөөрхийс. Мөрөөрөө явж байвал болоо юм биш үү!!! Залуучууд шиг архи уугаад галзуураад явж байгаа биш!!!