Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байгаа, өмнө нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хороонд удирдах албан тушаал хашиж байсан Ж.Наранмандах бусдыг залилсан хэрэгт холбогджээ.
Өдгөө түүнд мөнгөө алдсан иргэний гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Эрүүгийн тасагт шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж буйг албаны хүмүүс батлав. Тэрбээр иргэн Э.Ц-аас одоогоос хоёр жилийн өмнө, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа 2019 оны арванхоёрдугаар сард “Яаралтай мөнгөний хэрэг гарлаа. 10 хоногийн дараа эргүүлээд өгнө” хэмээн 25 сая төгрөг авсан ч өнөө болтол өгөөгүй аж. Улмаар 2020 онд мөнгөө нэхэхэд “40 сая төгрөг болгож өгнө” гэсэн ч луу унжсаар өдий хүрээд буй гэнэ. Тиймээс хохирогч Э.Ц нэлээд хэдэн сарын өмнө цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахаар хандсан юм байна. Хохирогч нь ийнхүү мөнгөө олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсан ч үр дүнд төдийлөн хүрэхгүй яваа аж.
Түүнээс мөнгийг нь залилсан Ж.Наранмандахын тухайд өдгөө Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дүүргийн Онцгой комиссын дэд дарга гэх албан тушаал хашиж суугаа бөгөөд цэргийн сургууль төгссөн нэгэн юм байна.
Тиймээс зэвсэгт хүчинд алба хааж байсан цолоо сэргээлгэн, хурандаа цол зүүж, хэлтсээ удирдахаар хөөцөлдөж явааг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Төрийн эрхийг барьж буй МАН-ын анхан шатны нэгжид ажиллаж байсан, дүүргийнхээ ИТХ-д ч сонгогчдоо төлөөлж үзсэн, намынхаа, УИХ-ын гишүүнийхээ нөлөөгөөр төрийн албан тушаал хаших болсон эрхэм ийнхүү бусдыг залилж, хохироочихоод буй нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцнэ гэж үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С Эрдэнээ даргаа дуурайж 100 саяыг авахгүй бага байна..
Онцгой байдлын нэрийг хог дээр унагаасан нам дагаж далдаганасан новшуудыг зайлуулах хэрэгтэй энэ алба танил тал, төрлийн алба болсон шүү.