Хорин настай А.Одмаа найзтайгаа хамтран хөл хорионы хугацаанд өөрийн “AMOSEN” брэндийг үүсгэн байгуулжээ.
"Amosen" бэйкериг үүсгэн байгуулагч А.Одмаа: Миний хувьд хөл хорионд байх хугацаанд зүгээр суулгүй өөрийн мэргэжил болон сонирхолдоо хөтлөгдөн нарийн боов хийхээр шийдэж, багийн найздаа санал болгон “AMOSEN” брэндийг эхлүүлсэн.
Би ШУТИС-ийн Хоол үйлдвэр, үйлчилгээний технологич мэргэжлээр манай найз МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцдаг. Манай гэр бүлийн зүгээс миний хийж байгаа зүйлийг 100 хувиас илүү дэмждэг. Бараа бүтээгдэхүүний хүргэлтэд явж тусалдаг. Нарийн боов бол эмэгтэй хүн шиг ааш нь олддоггүй болохоор маш анхааралтай, зөв хийх ёстой.
Зүгээр нэг нарийн боов хийх биш хүний нүд, сэтгэлийг баясгахаар бүтээл хийхийг эрмэлздэг. Ирээдүйд маш том гоё бэйкеритэй болно гэж мөрөөдөж, төсөөлж байгаа. Гэрээр хийж байгаа тул өдөртөө таван захиалгаас илүү авдаггүй. Цаашид өргөж тэлэх хүсэлтэй байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Wow yamar mundagiin be amjilt
Amjilt ania
Yamar goeiin be goe haragdaj bn
Mundag duudee amjilt