Үндсэн хуулийн цэц зургадугаар сарын 11-нд хийсэн их суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгох шийдвэр гаргав.
Үндсэн хуулийн цэцийн албан ёсны сайтад нийтэлсэн хэвлэлийн мэдээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэдэг заалттай. Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоол нь эцсийнх бөгөөд түүнийг өөрчлөх эрх хэнд ч байдаггүйгээрээ онцлогтой.
Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хууль
Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу дагуу хүчингүй болсон “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хууль нь ердөө дөрөвхөн заалттай хэдий ч “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ял шийтгэлээс мултраад байсан олон авлигачдад цээрлэл үзүүлж чадсан” гэдгээ онцлог байв.
Тухайлбал,
Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, МХЕГ-ын газрын дарга асан Н.Баярсайхан /Оймсондоо 10,000 ам.доллар нуусан гэдгээр нь хүмүүс сайн мэднэ/, Жаст группын Ерөнхийлөгч Ш.Батхүү, УИХ-ын гишүүн асан М.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй авлигын гэмт хэрэгтнүүд бүгд суллагдана.
Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа гэдэг хуулийн цоорхой сиймхийгээр ял шийтгэлгүй үлдсэн олон зуун авлигачдад холбох бүх хэргүүдэд ял шийтгэл оноох, авлигын хэргийг сэргээн шалгах боломжгүйд хүрлээ.
Мөн 2017 оны долдугаар сараас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэг нь хэрэгсэхгүй болж хаагдсан бүх авлигачдыг дахин хэн ч, хэзээ ч шалгах боломжгүй боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арай угуй байлгуй дээ!!!
Lalruud
Mongol turiin undur alban tushaal hashij baihdaa ulsaa hudaldsan avilga alban tushaaliin gemt hereg hiisen nuhdiig mongol turuus byrmusun zailuulah heregtei.luivarchid uursdiiguu hamgaalsan huuli gargaj ard tymniig huurch baina