СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-14

🔴 LIVE: Ж.Наранцэцэг: Миний үрсэлгээг авсан хүмүүсээс нэг нь ч ургаагүй гэж хэлж буцаж ирж байгаагүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

LIVE телевизийн эерэг мэдээний энэ удаагийн дугаарт Сүхбаатар дүүргийн 16-р хорооны аварга ногоочноор найман удаа шалгарсан Ж.Наранцэцэг оролцлоо.

Аварга ногоочин Ж.Наранцэцэг:

Ямартай нийт хийсэн үргэлгээнийхээ талыг нь одоогоор худалдчихаад байж байна. Би маш сайн сортын үрээр, өндөр чанартай, стандартад нийцсэн үргэлгээг хийхийг л хүсдэг хүн. . Одоо 3,000 гаруй шавьтай болоод байна. . Би ирсэн хүмүүсээс анхан тариалагч уу, давтан тариулагч уу гэж асуугаад нэг бүрчлэн, бүх зүйлийг нь зааж ярьж өгдөг. Харин тэдгээр хүмүүс маань бүгд үрсэлгээгээ сайхан тарьж ургуулж чаддаг. Сүүлийн жилүүдэд гадаадын шилдэг сортын маш шилдэг үрнүүд орж ирдэг болсон сайхан болж. Миний хийсэн үрсэлгээ Монгол Улсын минь найман аймагт ургаж байгаа.

Би ногооноос гадны мандлын цэцгийн үрсэлгээг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Хун цэцэг, наранцэцэг, гаа, базелик, эрдэнэшиш, улаан лооль, дөрвөн төрлийн хулуу, хаш, вандуй, цагаан цэцэгт байцай, булцуут байцай, гишүүнэ, гич, газрын алим, гич гэх мэт бүх төрлийн л ногоон тарьж байна даа.

Өргөст хэмх гэхэд л дөрвөн сорт, улаан лооль гэхэд л үрлэн шар гэх мэт дөрвөн төрлөөр нь тарьж байгаа. Миний үрслүүлсэн наранцэцэгнүүд маань эхнээсээ дэлбээлчихсэн байна. Хоовонгоос нь аваад суулгахад 160-180 см өндөр ургадаг.

Би 10 жил байхдаа хоёр хичээлээ сайн төгссөн хүн. Тэгээд барилгын инженерээр сурах гэж үзээд шугам зургаа чаддаггүй. Тэгээд би жолоочийн мэргэжлийг сонгосон доо. Автосургуульд залуухан жолоочоор суралцаж төгсөөд 20 жил даргын жолооч хийсэн хүн. Тэгээд хувьчлалаар унаж явсан машинаа аваад гарч байлаа.. Би энэ ташрамыг ашиглаад Дэлхийн зөн ОУБ-ын бүх хүмүүстээ маш их талархаж байгаагаа хэлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.70

Мундаг юм аа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.