СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр "ОЁДЛЫН МАШИНЫ ТӨРСӨН ӨДӨР"

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хувцас загварын ертөнцөд эргэлт авчирсан төдийгүй хувь хүний амьдралд ч дэвшил авчирсан оёдлын машин төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 


Английн зохион бүтээгч, шүүгч Томас Сент 1790-д оёдол хийх зориулалттай төхөөрөмжинд анхны патент олгосон. 

Үүнээс хойш 1810 онд Германы Балтарстан Кремс оёдлын анхны автомат машиныг бүтээжээ. Энэ нь хэзээ ч сайн ажиллаж байгаагүй юм.

Австрийн оёдолчин Josef Madersperger оёдлын машин үйлдвэрлэх хэд хэдэн оролдлогыг хийж, 1814 онд амжилттай болсон загвартаа патент авчээ. Гэхдээ л оролдлого нь амжилтгүй болсон гэж үздэг.

1818 онд АНУ-ын анхны оёдлын машиныг John Adams Doge, John Knowles нар зохион бүтээжээ. Тэдний машин эвдрэхээс өмнө ямар нэгэн ашигтай оёдол хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл тус машин ч бас ажиллаагүй юм. 

1834 онд Walter Hunt АНУ-ын анхны амжилттай оёдлын машиныг бүтээжээ. Түүний бүтээл нь ажилгүйдэлд хүргэж болзошгүй гэж үзсэн учир патент олгоогүй гэдэг. Энэ загвар нь ганцхан шулуун оёдол гүйцэтгэдэг байсан юм. Үүнээс хойш 1846 онд хоёр төрлийн үйлдэлтэй, амжилттай ажилладаг оёдлын машин патентаа авснаар энэ төрөл илүү хөгжих зам нээгдсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.