АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Хор саармагжуулах бүтээгдэхүүнийг хотынхонд олгоно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ХАБЭА-н тухай хуулийн дагуу уурхайчдадаа хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн болон халуун хоолоор ханган үйлчилж, ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалдаг.

Сүүлийн үед цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан . Энэхүү ажлыг хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч гэрээт таван компанитай хамтран зохион байгуулж байна.

Ингэснээр бүтээгдэхүүн түгээлтийн дамжлага цөөрч, хадгалалтын горим алдагдсанаас үүсдэг гомдол арилж, халдварын эрсдэл буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн 4700 ажилтан хүнд хортой, хэвийн бус ажлын нөхцөлөөс хамаарч хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн болох сүү, тараг, аньс, чацаргана, тэхийн шээг, чага мөөг, барагшууны ундаа зэргийг өдөр бүр хэрэглэдэг.

Тэд хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох хотын төвийн цэгт өөрийн биеэр очиж, ажлын үнэмлэхээ уншуулан бүтээгдэхүүнээ өдөрт нь болон бөөнд нь авах боломж ийнхүү бүрдлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.