Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газрын ажиглагчид ажиглалтын дүгнэлтээ тайлагналаа. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид кампанит ажлаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч нэр дэвших эрх, хэвлэл мэдээлэлтэй холбоотой эрхзүйн зохицуулалт хязгаарлагдмал байна гэж олон улсын ажиглагчид үзжээ.
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид сонгогчдод чөлөөтэй хүрч ажиллах боломжтой байсан ч нэр дэвшигчээр бүртгэх шаардлага хэтэрхий өндөр, улс төрийн сурталчилгааны зааг бүдэг, мөн улс төрийн мэтгэлцээн зохион байгуулаагүйн улмаас нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл, сонгогчдын сонголт хязгаарлагдмал байсан гэж олон улсын ажиглагчид үзсэн байна.
Олон улсын ажиглагчид тэгш бус нөөц бололцоо, Төрийн албан хаагчдын сонгууль дахь оролцоо нь эрх баригч намд давуу тал олгосныг тэмдэглэжээ. Мөн Сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй. Үүнээс үүдэн нэр дэвшигчдэд өгсөн хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл сонгогчдод дутмаг хүрсэн гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Магадгүй Энхбат гуай өвчлөөгүйч байж мэдэнэ. Улаан луйварддаг хулгайчууд шүүдээ. Үндсэн хууль,УИХ-ыг дэглэж буй луйварчид халдварын шинжилгээний хариу бол асуудал биш!!!
Үнэнг бичжээ төрийн алба хаагчид 100 % манд үйлчилсэн