Энэ сарын 7-8-нд орсон бороо, цас Сэлбэ, Дунд голын усны түвшинг эрс нэмэгдүүлснээс "Дүнжингарав" хотхон, "Их наяд" худалдааны төвийн явган хүний зам, авто зам, зогсоолууд усанд автаад байна. Учир нь Олимпын гүүрийг барьж байгуулахдаа Дунд голын урсгалыг хааж зам барьснаас ийнхүү усанд автсан аж.
Иймд УБ хотын ЗАА, ОБЕГ-тай хамтран уг замыг сэтэлж, усны түвшинг одоогийн байдлаар 30см-аар бууруулаад байгаа гэв.
БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин:
-Саяны хоёр өдөр Нийслэлд бороо, хотын захын уулархаг хэсгээр цас орсны улмаас Сэлбэ, Дунд гол маань үерлээд байна.
"Баянмонгол" хорооллын арын ногоон тохижилт, "Дүнжингарав" хотхоны гарааш усанд автсан. ОБЕГ-ын 50 гаруй хүн ажиллаж, одоогийн байдлаар гараашуудын аман дээр "памперс" хийн, усыг тогтоогоод байна. "Нар гараад байхад яагаад ус татрахгүй байна?" гэж иргэд асуугаад байгаа. Уулархаг газраар орсон цас өнөөдрийн нарнаар хайлж, усны түвшинг нэмэгдүүлээд байгааг ойлгох хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дунд голын урсгалыг хааж Экоконстракшин далан хийж барилга барьсанаас болж байгаа
Гол усаар тогдохгуй байвал сайнсан.
Дунд голоор оролдох хэрэггүй л бсан юм
Hiisen humuuseer ni standartiin daguu dahin hiilge! Hiihgui bol buh hurungiig ni garguul!