Монголын улс төрийн намын хоёр дахь том хүчин Ардчилсан нам гурван сонгууль дараалан ялагдлаа. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд зогсохгүй, 2009 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиагаа үргэлжлүүлж чадсангүй.
Саяны сонгуулийн гол буруутан нь тэд өөрсдөө гэдгээ одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай. Нам дотроо хуваагдан, нэг хэсэг нь нэр дэвшигчийнхээ төлөө, нөгөө нь “цагаан сонголт”-ыг төлөө орсон нь урьдчилсан байдлаар С.Эрдэнийг 6-хан хувийн саналыг авахад хүргэлээ.
Одоо АН цаашид хэрхэх бол?
Ардчилсан нам хуваагдах болсон эхлэл Ерөнхийлөгч Х.Баттулга УЕПГ-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд “Ц.Элбэгдоржийг шалга” гэдгээс эхэлсэн гэх нь бий. Ц.Элбэгдорж стратегич хүний хувьд С.Эрдэнийг ил, цагаан дэмжин, түүнд тамга “олгуулсан”. МАН ч гуниглаад суугаагүй нь тодорхой. Эвдрэл дээр тоглолт хийдэг нь дэлхийн улс төрийн намуудын одоо ч хэрэгжүүлдэг арга барил.
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших итгэлтэй байсан учир УИХ дахь АН-ын бүлгийн даргаар өөрийн чирж, улс төрд оруулсан Б.Ганбатыг тавьж, өөрийн зөвлөх байсан Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Энэ хооронд С.Эрдэнэтэй ярьж зохицох гэсэн боловч, тэрээр том “зүйл” шаардсан учир түүнийг Эрүүгийн хэргээр нь “дарах” гэж оролдсон талаар С.Эрдэнэ өөрөө ил цагаан ярьсан. Учраа олохгүй явсаар сонгуульд орсны горыг одоо бүгд амсаад байна. Гэхдээ сая Ерөнхийлөгчийн талынхан У.Хүрэлсүхийг ил, далдаар дэмжсэн нь хожмын өдөр тодорхой болох буй за.
Шинэ Ерөнхийлөгчид тамгаа хүлээлгэн өгөнгүүтээ Х.Баттулга О.Цогтгэрэлд түр өгөөд байгаа тамгаа авч, намаа эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан орох вий. МоАХ-нд ийм эрчим бий. Түүний улс төрийн карьер дуусаагүй байгаа нь “Амьдрал баян. Таашгүй” гэж хэлснээс нь харагдсан. Тэрбээр Д.Сумъяабазарын сонгогдсон СХД болон Хэнтийд удахгүй онгойх тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийг хэн ч таашгүй юм. УИХ-ын гишүүн, намын бүлгийн дарга гээд түүний улс төр үргэлжлээд явах болов уу.
Түүнтэй мөчөөрхөх ганцхан хүн АН-д байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр АН-аа эвээр авах гэж үзээд, хэрэв Х.Баттулгад ялагдвал “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнөө нам болгож, “гуядаж” мэдэх юм.
Эцсийн эцэст, Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр эвлэрэхээс нааш АН нэгдэхгүй л болов уу. 2024 он хүртэл тэдэнд хийх ажил мөн ч их байна даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
яг үнэн
Энэ нэг намаа самарсан хулгар бөхийг дахин АН-руу оруулбал тэгээд дуусаа. Жэнко Эрдэнэ Алтантуяа бүгд зайлах хэрэгтэй.
АН өөрийгөө аварна гэвэл эхлээд Элбэгдорж, Бат-Үүл нарын авилгачдаас салах ёстой. Салж чадахгүй бол АН сөнөнө. Ард түмэн энэ намыг үнэлэхээ больсон.
Монголчууд азтай байлаа Энэ өвчин зовлонтэй айхтар үед эрх.мэдлийн төлөө намаа бутаргадаг.тойргоо сольж.авгай хүүхдээ орхидог.цагаан сонголтонд уриалдаг.урваж шарвадагАН төр толгойлж бсан бол яах бсан болоо.хуучин лидер гэж өөрсдийгөө ярьж явдаг нөхдийгөө бүгдийг нь явуулахгүй бол дахиж өндийхгүй л байхдаа...
Хагалан бутаргагч,өрсөлдөгчөө хэлмэгдүүлэгч өөрөө ТЗ ялаа эдлээд явах болно
Энэ 2 одоо зайл улс төрийн хоёр хоголмаа