Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг сурвалжлахаар ирсэн БНСУ-ын “THE GW Biz news” сэтгүүлч Ноён Кангтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
Гадны сэтгүүлчдийн нүдэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн харагдаж байгаа нь таны анхаарлыг зүй ёсоор татна гэдэгт итгэж байна.
“THE GW Biz news” сэтгүүлч Ноён Канг:
Монгол Улсын ард иргэд Ерөнхийлөгчөө сонгох сонгууль өнөөдөр болж байна. Би одоогоос яг дөрвөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар мөн ирж байлаа. Тэр сонгуульд Х.Баттулга ялсан бол манай улсад Мүн Жэ Ин ялж байлаа. БНСУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрх таван жилийн турш үргэлжилдэг бол монголд дөрвөн жил байдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль туйлын тайван болж байна. Сонгуулийн өдрүүдэд архи зарахыг хориглосон нь анхаарал их татлаа. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын аль нэг сонгогдоно. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч БНСУ-тай найрамдалтай харилцааг хөгжүүлнэ гэдэг итгэж байна. Би 1993 онд П.Очирбат, Л.Түдэв нар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явцыг би өөрийн нүдээр харж, сурвалжилж байлаа.
Тэр сонгуульд энэ хоёр нэр дэвшигчээс П.Очирбат сонгогдох үйл явцыг өөрийн нүдээр харсандаа баярлаж явдаг.
Мөн 2017 онд Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нар Ерөнхийлөгчид нэр дэвшсэн үйл явцыг ч би сурвалжилж байсан. Тэр сонгууль хоёр үе шаттай болж байсан. Сүүлд тунасан хоёрын хэн нь ялах вэ гэдэг нь үнэхээр анхаарал татсан үйл явдал байсан даа.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялах уу, МАН ялах уу, ХҮН ялах уу гэдэг нь маш анхаарал татаж байгаа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь Монгол Улсыг шинэ замд хөтөлнө гэдэгт би бат итгэж байна.
Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжилж байх үед цагдаа миний бичиг баримтыг шалгахад нь би хэлсэн юм “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг БНСУ-аас сурвалжлахаар ирсэн сэтгүүлч байна. Би зураг авна, сурвалжилга бичнэ” гэхэд тэд “Өө за баярлалаа” гэж хариулж байсан. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл учирч байгаагүй. Харин нэг сонирхолтой зүйл нь сонгууль болох өдрүүдэд Монгол Улсад архи зарахыг хориглодог их сонин. Манай улсад ийм зүйл огт байдаггүй учраас их гайхсан. Монголын Ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдөж байгааг Солонгосчууд их сонирхож байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхөн юм бэ
Би ч гэсэн сонгууль болгоноор архи пиво зарахыг хориглодогыг гайхаад байдаг юм бөөндөө архи уугаад эсэргүүцэн гэж айгаад байдаг юм уу
enhbatl garah bsi wesda