Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 25-26-1-р хэсгийн санал авах байранд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хамт ирж саналаа өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль цар тахлын үед явагдлаа. Өмнөх сонгуулиудыг бодвол зардал багатай, маш тайван болж өнгөрснөөрөө онцлог байлаа. Иргэд маань харин сонгуульдаа маш идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаатай анх удаа сонгох гэж байна. Тиймээс энэ удаагийн сонгууль Монголын төр тогтвортой байхад томоохон дэвшил өөрчлөлт авчирна гэж найдаж байна. Цагаан сонголтыг битгий хийгээрэй хэмээн ард иргэддээ уриалж байна. Сонгууль маш их өртөг зардлаар хийгддэг учраас эдийн засгаа бодсон ч тэр эрүүл мэндээ бодсон ч тэр нэр дэвшиж буй гурван хүнийг нэгийг нь сонгох нь зүйтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.