Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. LIVETV санал хураах үйл явцыг 31 дүгээр сургууль буюу Сүхбаатар дүүргийн 2-1 дүгээр хэсгээс шууд дамжуулан хүргэж байна.
Тус хэсгийн хороонд 2870 сонгогчоос 17 нь зөөврийн хайрцгаар санал өгчээ. Санал хураалт эхэлснээс хойш 10:00 цагийн байдлаар 270 хүн буюу 11 хувь нь саналаа өгсөн байна. Сонгуулийн санал хураалтын ирц муу байгааг дурдлаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос энэ жил сонгуулийн хэсгийн хороо бүрд зориулсан аппликейшн гаргасныг хэсгийн ахлагч танилцуулсан юм. Санал хураалт эхэлснээс хойш 09:00 цагийн байдлаар мэдээгээ явуулсан гэлээ. Хоёр цаг тутамд СЕХ руу мэдээгээ уг аппликейшнаар дамжуулан явуулах гэнэ.
Сүхбаатар дүүргийн 2-1 дүгээр хэсгийн сонгогчийн ирцийн хувьд 09:00 цагийн байдлаар 70-аас дээш насны 55, 40-ээс дээш насны иргэд идэвхтэй ирж, саналаа өгч байгаа бол 18-19 насны хоёр иргэн ирж саналаа өгсөн байна. Залуучуудын хувьд сонгуульд идэвх муутай байгааг дурдлаа.
Саналаа өгөхөд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Хурууны хээ уншуулаад саналаа өгөх боломжтой. Харин хурууны хээ уншигдахгүй бол иргэний үнэмлэх шалгаж, зургийг нь авч байгаа гэнэ.
ХҮН-ын ажиглагч: Б.Мөнхдөл: Сонгууль 07:00-22:00 цаг хүртэл болох тул хоёр ажиглагч ээлжилж, ажиллах хэрэгтэй санагдлаа. Санал хураалт дуусахаар гар тооллого болох тул нэлээн ачаалалтай ажиллах юм байна.
Иргэдийн хувьд саналаа хуудсаа хавтаснаас гаргаж, санал хураах машин руу хийж байгаа нь хэнд санал өгсөн нь харагдаж байсан. Иймд сонгогч нар зөв зааварчилгаа өгөхийг сануулсан. Сонгогч нартаа хэлэхэд саналаа хуудсаа хавтаснаас гаргалгүй, доод талын нүхнээс гараараа түлхэн уншуулна гэдгийг хэлмээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.