Livetv.mn, МОНСУДАР хэвлэлийн газар хамтран бэлтгэсэн "Уншигч" нэвтрүүлгийн анхны дугаар та бүхэнд хүрч байна. Эхний дугаарт Жорж Орвуэлийн "1984" номын талаар СУИС-ийн багш Я.Баяраа, "Монсудар" хэвлэлийн компанийн зураач Б.Төрмөнх нар задлан ярилцлаа.
СУИС-ийн багш Я.Баяраа:
-Жорж Орвуэл бол зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн хүн байсан. Олон зохиол бичсэн боловч насны бөгсөнд /залуудаа нас барсан/ туурвисан "1984" болон "Амьтдын фирм" хоёр нь хамгийн алдартай. Би бичихгүй бол хэн ч бичихгүй юм байна гэж үзсэн юм билээ.
Хорвоод байхын аргагүй орон зай /дистопи/-г дүрсэлсэн. Дистопийн хамгийн сонгодог роман. Үүнд дөхөх бүтээл одоо ч гараагүй байна. Гэтэл энэ нь бодит зүйл гэдэг нь одооны амьдралд ч харагддаг. Их өгөгдөл /big data/ гэхэд зангидагчийн гарт асар их хүчийг өгч байна. Улаанбаатар хотыг камержуулна гэж байна. Энэ бас л хянах, дарангуйлах гэсэн санаа. Хэнд мэдээлэл байна, тэр дарангуйлж байна.
"Монсудар" хэвлэлийн компанийн зураач Б.Төрмөнх:
-"Хэн өнгөрснийг гартаа авна, тэр ирээдүйг гартаа авна. Хэн одоог гартаа авна, тэр ирээдүйг гартаа авна" гэж энэхүү зохиолд бичсэн байдаг. Жорж Орвуэл реалист бичлэгтэй хүн байсан. Жек Лондоны зохиолд дуртай байсан нь нөлөөлсөн юм шиг байгаа юм.
Хүн байх, нийгмийн амьдралд хэрхэн оролцохыг харуулсан зохиол. Зохиолоо хэвлэгдэхийг зохиолч харж чадаагүй. Анхны нэр нь "Европ дахь сүүлийн хүн" гэдэг нэртэй байсан. Хэвлэлийн компани энэ болон "1982", "1984" гэдэг гурван нэрнээс сүүлийнхийг нь сонгож авсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.