Дэлхийн шоколадтай зайрмагны өдрийг тохиолдуулан бид Монголын анхны зайрмагны "Мөхөөлдөс" дэлгүүртэй хамтран зайрмаг бэлэглэх арга хэмжээг зохион байгууллаа.
"Ангария" компани нь Зүүн Сибирийн анхны зайрмагны үйлдвэр болон байгуулагдаж байсан. Харин "Мөхөөлдөс" дэлгүүр нь тус үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар ажиллаад 21 жил болж байгаа ажээ. Улаанбаатар хотод "Сансар" болон "Натур" төвд хоёр салбартай.
Манай хамт олон тус компанитай хамтран иргэдэд үнэгүй зайрмаг бэлэглэлээ. Учир нь "Шоколадтай зайрмаг идэхээр аз жаргал амтагддаг" хэмээн тус компанийн менежер Б.Солонго өгүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.