Наадам центрт байрлах “Az Food Court” ресторанаар үйлчлүүлж байсан иргэний хоолноос амны цаас гарч иржээ.
Тухайн иргэн өнгөрсөн ням гарагт /2020.06.06/ тус хоолны газраас гурван төрлийн хоол захиалжээ. Ингэхэд идэж байсан шөлтэй хоолноос нь бүтэн амны цаас гарч ирсэн тул тус иргэн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ үед рестораны ажилчид “Гал тогоонд сэнс байдаг учраас амны цаас хийсээд орчихсон байна” гэх тайлбарыг үйлчлүүлэгчид өгчээ.
Харин үйлчлүүлэгчийн хувьд, “Хүн хоол идсэний дараа тавган дээрээ эсвэл идэж байсан аяга руугаа амны цаасаа хаядаг. Тэгэхээр хүний үлдээсэн хоолон дээр дахин хоол хийж буцалгаж надад өгсөн байж болзошгүй. Цаас хоолоо идэж дууссаны дараа ёроолоос гарч ирсэн. Булангийн ширээнд Наадам центрийн камер ч байх ёстой. Камерийн дүрс бичлэгээ шалгуулах хүсэлтэй байна” гэж үзэж байгаа юм.
Харин энэ тухай “Az Food Court” рестораны чанар шалгагч н.Өлзийсайхан:
“Үйлчлүүлэгч суух хориотой сандалд суусан тул камерт харагдахгүй. Бид шийдвэрлэх аргагүй болсон тул дээр МХЕГ-т хандсан. Тогооч болон бидний зүгээс үйлчлүүлэгчээс уучлалт гуйсан. Тогоочийг ажлаас нь түр чөлөөлсөн” гэх хариулт өгчээ.
Үйлчлүүлэгч иргэний хувьд мөн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргажээ. Наадам центр болон “Az Food Court” зэрэг нь бүгд солонгос эзэнтэй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
иймэрхүү газруудаар орохоо л байчих хэрэгтэй юм байгаам даа...
Яана даа, одоо