СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, МУГЖ Лхагвын Дэмидбаатарыг цаг бусаар хорвоог орхижээ.
Тэрээр 1992 онд СУИС-ийн анхны ангийг төгсөж, төгссөн цагаасаа эхлэн соёл урлагийн салбарт тасралтгүй 30 орчим жил ажиллахдаа “Ромео, Жульетта, “Отелло”,“Амьгүй албат” зэрэг дэлхийн сонгодгуудаас эхлээд "Харанхуй хад” зэрэг монголынхоо сонгодог тайз дэлгэцийн хэдэн зуун бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Л.Дэмидбаатарын таван жилийн өмнөх ярилцлагадаа дурдсанаар тэрээр 80 гаруй жүжигт тоглосны арав гаруй нь сонгодог бүтээл. 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглож, монгол түмнийхээ сэтгэлд үүрд хоногшин үлджээ.
Жүжигчин Л.Дэмжидбаатар УДЭТ-аас эхлээд хошин урлагийн “Эмоци”, “Мөрөөдлийн театр” хамтлагт жүжигчнээр ажиллахдаа утга уянгын, тайз, дэлгэцийн, хошин шогийн, инээдмийн аль ч дүрд хувирч чаддаг авьяаслаг жүжигчин, найруулагч, багш, соён гэгээрүүлэгч байв.
Түүний Монголхоо соёл урлагийн салбарт үлдээсэн мөр, дүр бүхэн нийт монголчуудын зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Эрхэм хүмүүний ар гэр, үр хүүхдүүдэд монгол түмнийхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ум мани бад ми хум мундаг жүжигчин шүү
Ум ма ни бад мэ хум
yasan yum boldoo yamar uvchtei basian yum bol
сн нь эхэлж өнгөрөх хорвоо юм даа.Мэргэжилдээ үнэнч монголын ноён оргилуудын нэг нь байсан юмсан.Ум мани бад мэ хум.Дараачийн төрөлдөө хөдөлмөрийн баатар болох эгэлгүй баатар хүн төрөөрэй.Хурдан хүн төрлөө олоосой.
Um mani bad me hum um sain amgalan boltugai
Умбанибуднихум
хайран хүн ум амаглан болтугай