АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 долоо хоногийн өмнө

🔴 LIVE: Улсын хэмжээнд 25600 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгнө

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 долоо хоногийн өмнө

Өнөө өглөө 09:00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ. Улсын хэмжээнд 25600 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтийг СЕХ-нд гаргажээ. Үүнээс нийт 18000 орчим нь хэвтрийн болон хөгшин настай хүмүүс бол 7000 гаруй нь Ковид-19 цар тахлын улмаас тусгаарлагдан, эмчлүүлж байгаа хүмүүс юм.

Нийт 457 хэсгийн хороо Улаанбаатарт ажиллаж байна. Нэг хэсэг дээр 3-4 баг 1600 орчим тээврийн хэрэгсэл, 3600 орчим сонгуулийн ажилтан ажиллаж байгааг бид шууд дамжуулан үзүүлж байна. 

Халдварын бүсэд санал өгсөн иргэдийн саналыг хайрцгаар зөөж авчран, автоматжуулсан машинд уншуулна. Халдвартай бүсэд буй иргэдийг хамгаалалтын хувцастай санал өгүүлэх журмыг чанд баримталж байна. Нэг хүн санал өгсний дараа тухайн орчмыг ариутгаж байлаа. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.