СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр эмэгтэйг "зам буруу зааж өгсөн" хэмээн хүчирхийлсэн эрэгтэйд хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Доод шатны шүүхээс "Зам буруу зааж өгсөн" гэх шалтгаанаар гадаадын харьяалалтай хоёр эмэгтэйг хүчирхийлсэн этгээдэд нэг жилийн хорих ял оноосон бөгөөд Давж заалдах шатны шүүхээс уг тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг тодруулбал, 40 орчим насны уг эрэгтэй нь өнгөрсөн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчимд Сөүлийн Сочо дүүрэгт алхаж явсан хоёр эмэгтэйг хэл амаар доромжлон, бие махбодод нь халдсан аж.

Хууль хяналтынхан түүнийг мөн өнгөрсөн оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 22:30 цагийн орчимд тус дүүргийн нэгэн уушны газрын ажилтанд халдсан хэрэгт нэмж буруутгажээ. Тэрээр тус газраар үйлчлүүлж байсан гадаад эмэгтэйчүүдийн амар амгалан байдлыг алдагдуулж байсан бөгөөд нэг ажилтан түүнийг болихыг хүсэхэд тэрээр уг ажилтны биед халдсан аж.

Тэрээр үүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул орон нутгийн шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноосон байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.