СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2021-06-08

🔴 LIVE: Ерөнхий сайд 25-аас дээш хүнтэй төрийн байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг заавал ажиллуулахыг үүрэг болгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцууллаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулж байх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар байдаг.

Тухайлбал, тул эрүүл мэндийн эрх илрүүлгийн үзлэг шинжилгээнд иргэдээ жилд нэг удаа хамруулж байх үндэсний хөтөлбөрийг боловсруулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайдад өгсөн.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг багцаар нь шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. .

Ерөнхий сайд нийслэлийн зургаан дүүрэгт очиж ажилласны үндсэн дээр нийслэлд тулгамдаад байгаа дараах ажлуудыг яаралтай хийхийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, нүхэн гарцын тоог нэмэгдүүлэх, Гандан орчмыг аялал жуулчлалын бүс болгох, Сэлбэ голын дагуу далан барих ажлын төсвийг 2022 оны төсөвт тусгахыг үүрэг болголоо.

Түүнчлэн эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын явцтай өнөөдрийн хурлаар танилцлаа. Ажлын байрыг хадгалж үлдээхийн тулд хоёр их наяд төгрөгийн зээлийг нэг их наядаар нэмэгдүүлэх чиглэлийг өгсөн.  

-Коронавирусийн тархалт энэ байдлаараа нэмэгдсээр байвал хатуу хөл хорио тогтоох уу?

-Засгийн газар дахин хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг байр суурьтай байгаа. ЭМЯ-наас хоёр тундаа хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авах эрсдэл буурч байгаа талаар мэдээлсэн.

-Эрүүл мэндийн эрт оношилгоонд иргэдийг хамруулах ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-Уг хөтөлбөрийг боловсруулах үүргийг өнөөдөр өгсөн. Энэ ажлын санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой байгаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.