СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОУОХ: Н.Түвшинбаярын албан тушаалыг түдгэлзүүлсэн шийдвэрийг бид талархан хүлээн авч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Н.Түвшинбаярын албан тушаалыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг Олон Улсын олимпын хороо талархан хүлээн авснаа илэрхийлсэн албан захидал ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уг албан бичигт,

Танай Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийн талаар

Эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч танаа,

Танай ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан "Ноён Н.Түвшинбаярын холбогдсон ноцтой хэрэг болон үргэлжилж буй шүүх хурлын улмаас түүнийг Монгол Улсын ҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаас түр хугацаагаар түдгэлзүүлэх" шийдвэрийг бидэнд мэдэгдсэн таны 2021 оны 5 дугаар сарын 29-ний захидлыг талархан хүлээн авснаа мэдэгдэж байна.

Энэхүү шийдвэр нь Олимпын хөдөлгөөнийг удирдан зохион байгуулдаг ёс зүйн зарчим, удирдлагын стандартуудтай бүрэн нийцэж байгаа юм. Мэдээж ҮОХ-нууд нь Олимпын хөдөлгөөний бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгэн адил эдгээр зарчмыг даган мөрдөж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагатай билээ.

Уг нөхцөл байдлын үр дүнд ноён .

Мөн танай ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу та ҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллаж, тодорхой хугацаанд ҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эзэмшинэ гэж бид ойлгож байна. Бид үүнийг зохих ёсоор тэмдэглэсэн бөгөөд ОУОХ-ны мэдээллийн санг аль хэдийн шинэчилсэн болохыг баталж байна.

Эцэст нь, бид Н.Түвшинбаяраас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан захидлын хуулбарыг хавсаргасан бөгөөд танай ҮОХ-ны зүгээс энэ талаар зохих арга хэмжээ авна гэж найдаж байна.

Олимпын хөдөлгөөний ёс зүй, нэр хүндийг хамгаалах чиглэлээр танай ҮОХ-ноос хариуцлагатай арга хэмжээ авсанд талархал илэрхийлье. Мөн цаашдын үйл явдлын талаар бидэнд  мэдээлэхийг хүсэж байна.

Хүндэтгэсэн,

Жеймс МАКЛЕОД

Олимпын эв санааны нэгдэл, ҮОХ-той харилцах Захирал гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (21)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Түвшинбаяр
3 жилийн өмнө
66.181.176.62

Ганзул гэгч нуа - аас ганц боллоо

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

садар эмийн хорлол шааж дээ

Түвшээ
3 жилийн өмнө
66.181.189.145

Биеэ тоогоод архи,хүүхэнд нугасгүй дуртай болж түүндээ ороогдон унаж нэр хүндээ унагаж , угаасаа суурь боловсрогүй хүн яаж ч крандуулаад явдаггүй л байхгүй юу

Зочин
3 жилийн өмнө
192.82.72.17

Муу алуурчинг яагаад зүгээр явуулаад бнаа

Зочин
3 жилийн өмнө
103.57.94.175

Монголын тамирчинг гадны хөл гарууд нэр төрөөр оролдох хэрэггүй .Монголын нэрийг дэлхийд гайхуулж ахин оролцох сайхан цаг ирнэ .

Зочин
3 жилийн өмнө
66.181.180.131

erhem yargachin tuvshinbayar mongoloo ch bas tulj bna doo

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.30

Түвшинбаярыг зөвтгөх гэсэнгүй.гэхдээ манай нөхдүүд л гадагшаа бичиг явуулж суудлыг нь авах гэж..тэгээд хариу ирсэн байна гэж ойлгогдлоо.Зөв үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.202

дэлхийн олимпийн хорооны журамдаа тэгж заасан бдымаа

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.70

Зүгээр л жамаараа болох байсан юмыг заавал хор найруулж өөрөө өөрсөддөө дайсан бэлдэж нүгэл хураах хэрэггүй л байсымдаа бид уг нь Баттүшигээ

Сүхбаатар Шажинбат
3 жилийн өмнө
66.181.191.71

Шийтгэл хүлээх нь зөв.

Jiimaaaaa
3 жилийн өмнө
202.126.90.107

Hen hend ni buruu bsan bhdaa ad vzeed yahwdee

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

хайран залуу тэнэгээсээ боллоо

иргэн
3 жилийн өмнө
202.126.92.226

Гэмт хэрэгтээ гэмшээд л явж байсан бол ард түмэн ч, шүүх ч тодорхой хэмжээнд өрөвдөх, уучлах л байсан байх. Гэтэл тамга авч зугтаж, Олон улсын олимпийн хороонд албан тушаалд нь үлдээж өгөхийг гуйсан захидал илгээж, шившгээ ч дэлгэлээ дээ. Зөвхөн архины халуунд гэмт хэрэг хийсэн ч биш, хүн нь өөрөө хэр зэрэг эвдэрснийг л харууллаа

Зочин
3 жилийн өмнө
103.26.193.184

Ёстой ёстой

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.17

шорондоо суу юу н төлөөлөгч вэ.

Tuvshinbayr
3 жилийн өмнө
109.255.157.208

yostoi neeree hohino goshnogo min bolj dee tuvshinbayr baliar yos zuilgui buduuleg amitan.

Баатар
3 жилийн өмнө
94.214.181.162

Дэлхийн олимпийн хороонд хэн хов хүргэсэн байж таарах уу? Мэдээж ОХ даргад санаархагсад

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.111

Ene neg tenegduu huug erunhiilugch battulga l tsever allaadaa huurhii bolovsrolgui hund alban tushaal genthen belegleh iim l yum boldiin bna shuu mongol ylaachuudaa

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.105

Баттүшиг наранбаатар 2 чичрээд үхлээ юу. Үхсэн буурын толгойноос амьд ат айнаа гэж. Ажилда орлоо гэнгүүт яарч сандраад хаалга үүдийг нь эвдэж цоожын нь сольчоод. Шившиг.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.49

Жирийн иргэн хүнийг ингэж зодсон бол өдийд хэдэн жилийн ял аваад л хоригдож байгаа Хууль бүх иргэнд адил тэгш үйлчлэх ёстой

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.145

Наранбаатар гэж сандал ширээний араас хөөцөлдсөн бууний нохой оуо хороонд матаад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.