Хонконгийн баячуудын дүүрэгт байрлах "Mount Nicholson" тансаг зэрэглэлийн орон сууцны автомашины зогсоолын талбай нь 1.3 сая ам.доллароор зарагдаж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Уг зогсоолын талбайг эзэмшигч "Wharf Holdings Ltd" болон "Nan Fung Group" нь нэрээ нууцалсан нэгэн худалдан авагчид талбайгаа зарсан байна. Нийт 12.5 метр квадратын хэмжээтэй тус талбайн нэг метр квадрат нь 104 мянга орчим ам.долларын үнэтэй аж.
Үүний өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн Хонконгийн нэгэн зогсоолын талбай эзэмшиж байжээ. "The Center" гэх нэртэй 79 давхар оффисын цамхгийн зогсоолын талбай нь 2019 оны 10 дугаар сард зарагдахдаа 969 мянган ам.долларын үнэд хүрсэн байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.