СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-02

🔴 LIVE: Ээжүүд "Эхийн алдар" одонгоо авч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна. 

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээж авах болзол хангажээ. Нэг үгээр, 10,843 ээж дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн гэсэн үг. 

 Нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулж байгаа юм.

Ерөнхийлөгчөөс "Эхийн алдар" одонгоо гардаж авч буй ээжүүд, түүний ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо. "Эхийн алдар" одон гардаж буй ээжүүд ихэнхдээ ээж нь эсвэл хадам ээж нь одонтой байх тохиолдол элбэг байдаг аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.