Өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тус холбооны тамгыг авч зугтсан талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Т.Амаржаргал нартай ярилцлаа.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар:
-ОУОХ-ноос удаа дараа "Хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчдөө ямар ёс зүйн хариуцлага ногдуулж байна вэ?" гэсэн мэйл ирсэн учир бид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 461-р ангид хоригдож байхад нь биднийг очиход амаараа "Ажлаа өгнө" гэж хэлж байсан. Гэтэл тамгаа аваад зугтчихлаа.
Бид нарын хувьд тамгагүй учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүнд нөхцөл байдал үүсээд байна. Манай баг тамирчдыг ОУОХ цагаан тугийн дор оруулж магадгүй болчихлоо.
-Тамгаа өг гэдэг шаардлагыг өгсөн үү?
-Шаардах хуудас өгсөн. Ямар нэг байдлаар хариу өгөөгүй. Иймд холбогдох байгууллагуудад нь хандаж, тамгыг хүчингүй болгож, шинээр хийлгэх нөхцөл үүсээд байна.
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай:
-Сэргээшийн асуудалд холбогдсон ОХУ-ын баг, тамирчид олимпт цагаан тугтай орж байсан гашуун түүх бий. Монгол улсын хувьд ийм байдалд орох вий гэсэн айдас, болгоомжлол байна. Тавдугаар сарын 27-нд ажлаараа хальт ирчихээд, өөрийнхөө тухай МҮОХ-ны албан ёсны вэб хуудаст "Ажлаа хэвийн хийж байна" гэсэн пост оруулаад явсан байна. Вэбийн нууц үгийг сольсон. Тамга туслахад нь байсан.
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал:
-МҮОХ-нд урьд өмнө нь ийм зүйл болж байсангүй. Анх удаа ийм хүндхэн асуудалтай тулгарч байна. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Асуудалд ороод байгаа Н.Түвшинбаяр гэдэг хүнийг түлхэх гэж бид түдгэлзүүлээгүй. Монгол улсын баг, тамирчид Олимпт ямар нөхцөл байдалтай орох вэ гэдэг асуудал тулгараад байна. Түдгэлзүүлнэ гэдэг нь хууль, хяналтын байгууллагаар хэргээ нэг тийш шийдвэрлүүлээд ирээч ээ л гэсэн үг. Шүүх хэргийг нь нааштай шийдвэл үүрэгт ажилдаа эргэн орж болно шүү дээ. 461-р ангид эргэн очиход "сайн дураараа ажлаа өгнө" гэж байсан хүн алгуурлаад байсан учир ОУОХ-ны шахалтын дагуу бид түүнд ёс зүйн хариуцлага тооцож, түдгэлзүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
женког дагасан хулгайчид яахуу гэж дандаа албан бус тушаалтай зууралдаж тамганы хэрүүл хийдэг байна.новшийн хулгайчийг зайлуул