Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэхгүй өнгөрүүлж байна. Өнөө жил хүүхэд багачууд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн өнгөрүүлж буй талаар сурвалжиллаа.
Хүүхдүүд:
-Өнгөрсөн жил гэртээ тэмдэглээд сонирхолгүй байсан. Одоо хөд хорио тавьж, гадуур явж болж байгаа нь гоё байна. Парк орвол гоё л байна. Найзуудтайгаа уулзаагүй удаж байна. Найзуудгүй болохоор жаахан уйтгартай л байна...Хүүхдүүдээ 6-р сарын нэгний баярын мэнд хүргэе.
-Өмнөх жилүүдэд гэр бүлээрээ гадуур явж тэмдэглэдэг байсан. Хөл хорио тогтоосон үед гадуур явж болохгүй, маск зүүх ёстой, олон нийтийн газар явж болохгүй...хэцүү байна. Найзуудаа зөндөө санаж байна.
Монголд хүүхдийн эрх хэр хэрэгждэг гэж боддог вэ. Эрхээ эдэлж чаддаг уу?
...гайгүй ш дээ. Үүргээ гүйцтгээд л...Ер нь эрхээ эдэлж байгаа.
Хөл хорионы үед сургууль хаагдсан. Сурах эрхээ эдэлж чадсан уу?
-Тэр тал дээр ёстой чадаагүй. Хэцүү л байсан. Юм ойлгохгүй...
Хүүхдийн баярыг юу гэж ойлгодог вэ?
-Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж... “Эх үрсийн баяр” гээд монголчууд буруу яриад байдаг юм болов уу гэж боддог ш дээ. Хүүхдийн эрхийг хамгаалах нэг өдөр гэж ойлгодог.
Чиний эрх хэр хангагдаж байна?
...гадуур дугуйтай явахаар хүмүүс аашлаад...машинтай хүмүүс аашлаад байдаг юм.
Сурах эрхээ хэр эдэлж байна. Өнгөрсөн хугацаанд хэр зөрчигдөв?
-нэлээн зөрчигдсөн...
Өмнө нь парк ороод тэмлэглэдэг байлаа шүү дээ. Гадуур явж, найзуудтайгаа уулзаад л... Хөл хорио тогтоосноос хойш та нарт ямар хүндрэлүүд учирч байна?
-гадуур их гарахгүй. Гарахаар цагдаа нар нь “гэртээ ор” гээд л...
Эцэг эхийн төлөөлөл:
-Хүүхдийн эрхийг хамгаалах нэг өдөр байгаа нь сайшаалтай. Гэхдээ нэгхэн өдрөөр хязгаарлагдахгүй, бүх өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон ажилладаг байгаасай. Цар тахлаас үүдэн хүүхдүүдийн боловсролын асуудал нэлээн хүндхэн болчихлоо. 2019 оны 1-р ангийн хүүхдүүд уншиж, бичиж чадахгүй байсаар гуравдугаар ангид орчихлоо. Энэ асуудалд анхаарч ажиллаасай.
-
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.