СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-31

🔴 LIVE: О.Түвшин: Манай хорооны 31000 иргэнд зорчих зам, талбай хэрэгтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 26-р хороо нь нийслэлийн хамгийн их нягтрал ихтэй бүсэд хамаардаг. Гэвч тус хорооны голоор хоёр талдаа явган хүний зам, хоёр эгнээ автомашины замыг хааж барилга барих гэж буй асуудлыг НМХГ-ын байцаагчид болон тус хорооны Засаг дарга нар шалгах ажлыг өнөөдөр хийлээ.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг дарга О.Түвшин:

. Гэтэл барилга барьж буй энэ компани тус замд шууд тулгаж, иргэдийн гарч орох гарцыг хааж цутгалт хийж байгааг эсэргүүцэж байна.

Аливаа барилгын ажлыг хийхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрч баталсан зургийн дагуу ажлаа хийх ёстой. . Харин тэрхүү зураг төслөөс хэтрүүлэн хийж байвал асуудал ярина. Барилгын зураг төслийг шалгаж үзэхэд зам барих газар руу хэт тулган ухаж, газар шорооны ажлаа хийсэн байж болзошгүй байна. Тиймээс энэ барилгын ажлаа нэн даруй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбай байх газарт хэт тулгахгүйгээр барилгын ажлаа хийхийг шаардаж байна гэв.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “Олимт” хотхоны урд талд барьж буй уг хорооллыг “Ай Эс Юу Би” ХХК барьж байгаа аж. Тус компани доороо үйлчилгээтэй 23 давхар орон сууцны хоёр том блок барихын тулд тус хорооны иргэдийн орж гарах гарцыг хааж барилгын ажлаа эхлүүлснийг Засаг дарга О.Түвшин эсэргүүцэж байгаагаа хэллээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхээ Энхүүш
2 жилийн өмнө
103.229.123.86

26r horoond odoo baishin barihaa bolimoor bnaa arai ih shiguu bituu oron suuts

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.151

Юу вээ. 26-р хороо байр, худалдаа үйлчилгээн й байгууллагаар хахчихсан байна. Наанаа суррууль цэцэрлэг бариач!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.