СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-05-30

3700 км зам туулж саналаа өгч байгаа сонгогчид ч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 Салбар комиссыг байгуулсан.

Гэвч . Харин бусад 44 Салбар комисс сонгогчдын санал санал авах ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна. Мөн Австралийн Канберра хотоос Пөрт хот хүртэл 3700 км зам туулж саналаа өгч байгаа сонгогчид ч байна.

Санал авах эхний өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг /Улаанбаатарын цаг/-ийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 сонгогчийн 39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

1. Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст – 495 сонгогч (64.5 хувь)
2. Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь Салбар комисст – 22 сонгогч (27.8 хувь)
3. ХБНГУ-ын Берлин хот дахь Салбар комисст – 35 сонгогч (8.5 хувь)
4. БНКиргиз Улсын Бишкек хот дахь Салбар комисст – 10 сонгогч (45.5 хувь)
5. БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст – 68 сонгогч (81 хувь)
6. БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)
7. БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)
8. Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)
9. ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)
10. Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)
11. БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)
12. БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)
13. БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
14. БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
15. БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)
16. Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)
17. БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)
18. Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)
19. БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)
20. Швейцарийн Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)
21. БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)
22. Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)
23. БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)
24. ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)
25. ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)
26. БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)
27. БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)
28. БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)
29. БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)
30. БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)
31. БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь)
тус тус саналаа өгөөд байна.

Брюссель, Лондон, Ром, Вена, Гавана, Дели, Каир зэрэг Салбар комиссоос мэдээ хараахан ирж амжаагүй байна.

Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско, Оттава дахь Салбар комиссуудад санал авах ажиллагаа удахгүй эхэлнэ. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
121.223.149.40

Перт хотоос канберра хүртэл гэж бичнэ үү плийз

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.2

Солонгос дах хар ажилчин 40,000 хүнээс 1,200 гаруйхан хүн л саналаа өгөхөөр бүртгүүлсэн хэрэг үү? Багахан газар нутагтай улсад, хоёрын хоёр хотод санал авч байхад шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.