СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-28

🔴 LIVE: Б.Ганбат: Эко модон түлхүүрийн оосор, модон бүтээгдэхүүнээс олсон орлого хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээх төвд зарцуулагдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

"ЭЕРЭГ МЭДЭЭ" булангийн ээлжит дугаараар "Ханни зөөлөн тоглоом"-ын газарт зочиллоо.

Тэгвэл тус газар нь эко модон түлхүүрийн оосор, модон бүтээгдэхүүн хийж эхэлжээ.

"Ханни зөөлөн тоглоом”-ын газрын менежер Б.Ганбат: "Хөл хориотой үеэр бидний үйл ажиллагаа зогсоод байсан бол одоо жигдрээд явж байна. Бид зөөлөн тоглоом үйлдвэрлэхээс гадна модон түлхүүрийн оосор, тоглоом зэрэг эко модон бүтээгдэхүүнүүдийг хийж эхэлж байгаа.

Жишээлбэл, хүүхдийн эвлүүлдэг тоглоом хийхээр туршиж байна.

Одоо бидэнтэй хамтарч ажилладаг 15 байгууллагад зориулан талархлын самбар, түлхүүрийн оосор хийх ажил дээр төвлөрч байна. Ирээдүйд захиалга хүлээн авбал бүхий л төрлөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Эко модон бүтээгдэхүүнээс олох орлогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цалинжуулж, “Энэрэл” хүүхдийн төвийг санхүүжүүлэх болно.

Та манай "Ханни зөөлөн тоглоом"-ын “Фейсбүүк” пэйж хуудас руу ороод, сонирхоод үзээрэй. Монголын анхны зөөлөн тоглоомын үйлдвэрээс хүссэн тоглоомоо захиалаарай" хэмээн ярив.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.