СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Ж.Одгарьд: Бүх нийтээрээ биеэ цэгнэж, бясалгаж, амар амгаланд өөрийгөө анзаарах өдөр гэж ойлгож болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Их дүйчин өдөр энэ жил тавдугаар сарын 26-ний өдөр тохиож, монголчууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг хуульчлан батлагдсанаас хойш хоёр дахь жилдээ бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Их дүйчэн өдрийн утга учир хийгээд буддын шашны сургааль номлолын талаар Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

-Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Их дүйчэн өдрийн утга учрыг Та тайлбарлаж өгнө үү?

-Бурхан багшийн амьдрал үйлсэд тохиолдсон гурван чухал үйл явдал нэгэн өдөр давхцаж байгаа өдрийг Бурхан багшийн Их дүйчэн өдөр хэмээн нэрийдсэн. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр Бурхан багш эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ гэгээрлийн хутгийг олох ёсыг үзүүлсэн, түүнчлэн нирваан дүр үзүүлсэн буюу дүрст лагшингаа номын агаарт хураасан өдөр юм. Их дүйчэн гэдэг нь “Их цаг” гэсэн утгатай үг бөгөөд эл гурван чухал үйл явдал нэг өдөр тохиосон учир бурхан багшаас хойш шавь, номын нөхөд нь  Бурхан багшийн Их дүйчэн өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Энэ өдрөөс гадна Бурхан багшийн амьдрал зохионгуйд тохиосон гурван чухал өдрийг ч мөн онцлон тэмдэглэдэг.

-Буян хураах гэдэг ямар зүйлийг хэлдэг вэ?

-. Буяны үйл гэдэг маань гадна нь харагдах зүйлдээ биш сэтгэл нь ямар байна вэ гэдэгт.

Ямар сэтгэлээр үйлдэж байна гэдгээс ерөөсөө хамаарна. Сайхан сэтгэлийн үйлдлээс гэж. Сайхан харагдаж байгаа зүйлийг буян гэж хэлэхгүй. Сайхан сэтгэлийн үүднээс хийж байгаа бүхэн буян болдог.

Буяныг хураахын тулд юу хийх вэ гэдэг. Энгийн ард лам хувирга мэт нэг өдрийн сахил хүртэж болно. Энэ өдөр амьтны амийг таслахгүй байх, худал, хулгай хийхийг тэвчих. Үдээс хойш бүхэл хоол идэхгүй байх. Нэг өдөр чимэг зүүлт зүүхгүй энгийн байх. . Нэг өдрийн сахил хүртэхийн тулд заавал бурхан шашны төвд очих шаардлагагүй. Хаана ч байж болно. Хүний сүсэг бишрэл гэдэг бол аливаа зүйлд харьяалагдахгүй.

-Бурхан багшийн дүйчэн өдрийг нийтээрээ тэмдэглэхийн утга учир нь юу вэ?

-Хамгийн гол нь хүмүүнлэг, энэрэнгүй байх, хууль дүрмээс илүү ёс суртахуунд баригддаг ирээдүй, шинэ үеийг бий болгохын тулд бид чадах бүхнээ хийх ёстой болов уу. Бүх нийтээрээ амарч байгаа нь хэрэгтэй зүйл. Жилийн 365 хоногт санаатай, санамсаргүй муу үйлийг хийж байна. . Энэ өдөр өөрийгөө хянаж, буян хураах хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.