Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургууль орчимд замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ. Тус сургуулийн арын замд автомашины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камеруудыг шинээр суурилууллаа.
Энэ нь өдөр болон шөнийн цагт автомашины улсын дугаарыг тод харуулах тул зам тээврийн осол гаргасан болон дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоход чухал ач холбогдолтой юм.
Энэхүү камер нь манай улсад анх удаа ашиглагдаж буй бөгөөд эхний ээлжид дөрвөн сургууль харьяа дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтран суурилуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.