Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа цаг уурын уулзвар хооронд хоёр талын урсгал хөдөлгөөнийг тавдугаар сарын 27, 29 болон зургаадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хаахаар болжээ.
Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх тул жолооч нарыг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.