Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Сүүлийн 24 цагт 7831 хүнээс шинжилгээ авахад 680 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдвар авсан 54,414 хүн байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Шинээр батлагдсан тохиолдлын 634 нь Улаанбаатар хотод, 46 нь орон нутагт байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48041 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 257 болж байна. Өнгөрсөн хоногт оношлогдсон 74 настай эмэгтэй, энэ сарын 13-нд халдвар авсан нь батлагдсан 75 настай иргэн нас баржээ.
Халдварын улмаас 4,234 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,860 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.