“Бурхан багшийн Их дүйчэн” баярын өдөр, Зуны тэргүүн сарын Шинийн 15 энэ жил 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна. Энэ өдөр хийсэн аливаа үйл хэдэн сая живаа үрждэг тул, бие, хэл, сэтгэлээр буян үйлдэж, нүгэл хилэнцийг тэвчих нь онцгой чухал юм.
Энэ жил тус өдөр "ЭНЭРЛЭЭР НЭГДЭЖ, ЭВЭЭР БҮТЭЭЕ" уриан доор зохион байгуулагдаж байна. Энэ өдөр сүсэгтнүүд НЭГ ХОНОГИЙН ТУРШ САХИДАГ "ТЭТГЭН АРИУСГАХУЙ" сахил сахих бөгөөд 8 сахигдахуун нь:
1. Амьтны амь хөнөөхийг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө урт удаан наслаж, үзэсгэлэн төгс болоод өвчин зовлонгүй амьдарна.
2. Эс өгснийг авахыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө эд баялагтай, элбэг хангалуун болох ба хэн нэгэн хорлохгүй.
3. Нэг хоногийн турш хурьцлын үйлийг тэвчсэнээр энэ хийгээд хойд төрөлдөө сайхан бие бялдартай, мэдрэхүйн эрхтэн бүтэн байна.
4. Худал хэлэх үйлийг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө хүнд хууртахгүй ба хэлсэн үгийг нь бусад анхааран авах болно.
5. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг тэвчсэнээр энэ ба хойд төрөлдөө тогтвортой, сэрэмжтэй, саруул ухаантай, тод мэдрэхүйтэй болох болно.
6. Өндөр, үнэтэй, хүндтэй суудал болон сэнтийд суухыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө бусдын магтаал хүндэтгэлийг хүлээж, тохилог сайхан орон гэртэй, аялж зорчиход хэрэглэх унаа хөсөгөөр элбэг байна.
7. Цаг бусын идээ буюу нар голлосноос хойш аман идээг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө идээ ундаагаар элбэг хангалууун, арвин сайн ургацтай болно.
/Нар голлохоос өмнө мах, сонгино, сармисгүй хоол иднэ./
8. Үнэртэй ус түрхэх, чимэг зүүлт зүүх, дуулж бүжиглэхийг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө сайхан үнэртэй, гоо үзэсгэлэнтэй биеийг эрхшээх болно.
Бурхан багшийн их дүйчин өдөрт 14-р Далай багш, бусад шашны төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлэх юм.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР
Өглөө
05:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ
06:00Сожин хурна \Гандан дуган\
07:00Бурхан багшийн чого хурна \Гандан дуган\
Бага үд
09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах
09:05 Бурхан багшийн Ринсрэл залах \Батцагаан дуганы хоймрын шүтээнд\
09:15 Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө
09:25 Дуун тахил /Морин хуурын чуулга/
09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ
09:45 Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ
09:50 Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М.П.Сингх мэндчилгээ
09:53 Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ
09:55 АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
10:05АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ
10:15 Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ
-Исламын шашны төлөөлөл
-Үнэн алдартны шашны төлөөлөл
-Католик шашны төлөөлөл
10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна
11:00 Түр завсарлага
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана
11:40 ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртахуун сэдвээр айлдвар айлдана
11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна
12:00 Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.