СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д "2G" сүлжээний хэрэглээг бүрэн зогсооно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын "LG Uplus" корпорац "2G" сүлжээний үйлчилгээгээ ирэх 6 дугаар сарын эцэс гэхэд зогсоох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамнаас өнөөдөр зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус улсын хуучин харилцаа холбооны сүлжээ бүхэлдээ эцэс болох юм.

БНСУ-ын гурав дахь том үүрэн телефоны оператор болох "LG Uplus" нь ирэх 6 дугаар сарын 11-нээс эхлэн "2G" сүлжээгээ тэр чигээр нь хааж эхлэх аж. Тэгвэл тус улсын хамгийн том утасгүй технологийн үйлчилгээ үзүүлэгч

"LG Uplus" компани "2G" сүлжээний салбараас гарснаар Өмнөд Солонгост анх 1997 онд нэвтэрч байсан харилцаа холбооны сүлжээний төгсгөл ирж байгаа юм. Тус компани нь одоогийн "2G" хэрэглэгчдээ "LTE" эсвэл "5G" үйлчилгээнд шилжүүлж, ухаалаг гар утасны төхөөрөмж болон үйлчилгээний нөхцөлүүдийн тусламж үзүүлнэ гэжээ.

Энэ оны 3 дугаар сарын сүүлчийн байдлаар Өмнөд Солонгосын "5G" сүлжээний хэрэглэгчийн тоо 14.48 саяд хүрсэн бөгөөд энэ нь тус улсын нийт 71.1 сая гар утасны хэрэглээний 20 хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.