СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-25

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэрэг, офицеруудын урамшуулал цалинг 340-р ангийн захирагч нь олгохгүй байна гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 340-р ангийн захирагч, Дэд хурандаа У.Буянжаргал “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсны найраа тэмдэглэж буйгаас үүдэлтэйгээр тус ангийн офицер, ахлагч байлдагч нар сүүлийн дөрвөн сарынхаа урамшуулал цалинг гар дээрээ авч чадахгүй байна гэдэг гомдол мэдээлэл манай редакцид ирлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 340-р ангийн офицер, ахлагч, байлдагчид барих ажлыг гүйцэтгэж байгаа. Гэвч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар дээрх албан хаагчдын урамшуулал цалинг 2021 он гарснаас хойш гар дээр нь олгохгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Уг төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтыг гаргаж буй “Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК энэ оны дөрөвдүгээр сард “ЭТТ Бонд” гаргаж, 347.7 тэрбум төгрөгийг босгосон даруйдаа удаа хугацаанд олгоогүй урамшуулал цалинг нь “Зүүнбаян төмөр зам” ХК-аар дамжуулан олгосон боловч У.Буянжаргал дэд хурандаагаас үүдэлтэйгээр өнөөдрийг хүртэл офицер, ахлагч, байлдагчид цалингаа гар дээрээ авч чадахгүй байгаа гэдгийг цэргийн алба хаагчдын ар гэрээс бидэнд мэдээллээ.

Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, төмөр замын дээд бүтцийн ажлыг дуусгасан алба хаагчдад баяр хүргэж хэд хэдэн хүнийг ЗХЖШ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасны дунд У.Буянжаргал дэд хурандаа байгаа аж.

Бид “Зүүнбаян төмөр зам” ХК-тай холбогдож, цэргийн алба хаагчдын урамшуулал цалинг төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа анги нэгтгэл рүү шилжүүлсэн эсэхийг тодруулахад “Хоёр хоногийн өмнө шилжүүлсэн” гэх хариуг өглөө.

Харин 340-р ангийн захирагчаас яагаад урамшуулал цалинг нь алба хаагчдад олгохгүй удаад байгааг тодруулахаар албан ёсны бүртгэлтэй дугаар болох 70422851 руу нь залгасан боловч уг дугаар ашиглалтад байхгүй байв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болдбаатар
2 жилийн өмнө
66.181.161.97

Ажлаа хийлгэсэн ААНэгжүүд хийсэн ажлынхаа мөнгөө авмаар байнаа

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

Та нарт өгөхгүй за

Түвшин
2 жилийн өмнө
117.111.11.134

Тэнэг гар вэ.?хүндэт тэмдэг төрийн одон медаль биш. Байсан ч тэмдэглэх шаардлагагүй. Ээ чааваас....

ahlagchiin toloolol
2 жилийн өмнө
66.181.161.93

340r angi 11 sard buusan hvmvvsiin vldehdel tsalin boloh 2 say garan togrogiig odoo boltol ogoogvi bgaa ni vnen Ogno gej chimeegvi odoog hvrtel hvleeseer l bna

Зочин
2 жилийн өмнө
202.131.250.130

Өвөл, зунгүй л ажилласан хүмүүсийнхээ цалин мөнгийг хурдан өгөөчээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.