™ watch di|
Нийгэм | 2021-05-25

🔴 LIVE: Г.Баасан: Б.Батцэцэг сайд аа, ахмадуудын нэрийн өмнөөс идсэн 592 сая төгрөгөө төсөвт хийхийг шаардаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ахмадын нэг сая төгрөгийн ваучер хэвлэсэн  асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан: 

-МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар уул уурхайн баялгаас 228.574 ахмад настны 6 сая хүртэлх зээлийг тэглэх, 2021.5.21-нээс нэг сая төгрөг хүрэхгүй зээлтэй 43.892 ахмад настан, тэтгэврийн зээлгүй 194.101 ахмадуудад 216 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.
2021 оны тавдугаар сард үнэт цаас тарааж, тавдугаар сарын 21-нээс үнэт цаасаар аль ч банкнаас мөнгө болгон авахаар зохицуулсан.

Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НДС-тай хамтран тендергүйгээр 592 сая төгрөг завшиж, залилан хийлээ. Ахмадын нэр барьсан ваучер хэвлэх нэртэй 592 сая төгрөгийн дээрмийг эрс эсэргүүцэж байна.

. Мөн богино хугацаанд "Эрдэнэс Монгол"ХХК-ийн охин компани "Эрдэнэс силвер ресурс" ХХК үр дүнтэй ажиллаж, монгол хүн баялгаа өөртөө наах боломж байгааг нотоллоо. Тэгвэл Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Монгол хөшөөт том уурхайн ашиг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хонжоо болсоор байна гэв.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.