Өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчдийг авилгадсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД, ЧД, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон.
Өнөөдөр Шүүхийн ёс зүйн хорооны хурал болж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасаж шийтгэл ноогдууллаа. Энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатараас тодруулав.
-Уг гурван шүүгч тухайн бичлэгт гурвуулаа байсан. Гэтэл яагаад ижил бус шийтгэл оноов?
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатар:
-Шүүхийн ёс зүйн дүрмийн 51,2-т заасны дагуу Х.Идэр, Д.Отгонбаатар нарын хор уршиг, үр дүнгийн хувьд ижил байна гэж үзсэн. Харин Д.Болдбаатарын хувьд эхэнд нь байсан боловч, эрт гарч явсан гэдгээ холбогдох баримтуудаар нотолдог. Тэдний хувьд уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин охид, бүсгүйчүүдтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Д.Болдбаатар "Найзуудын уулзалтад гадны хүн байж болохгүй гээд хөөсөн" гэж мэдүүлдэг. Энэ асуудлыг манай ёс зүйн хороо авч хэлэлцэхгүй. Хууль хяналтын байгууллагад хандах боломжтой.
-Шүүгч нартай холбоотой гомдлыг хэлэлцэхгүй яагаад удав?
-Тавдугаар сарын 21-нд хурлыг товлосон боловч Х.Идэр шүүгч хүндэтгэх шалтгаанаар хойшлуулж өгөхийг хүссэн. Иймд хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр хурал товлосон. Хатуу хөл хорионы үед шүүгч нар ажилласан боловч, гомдол гаргасан иргэд ирж чадахгүй болсон учир бас бий.
-Ёс зүйн хорооны шийдвэр гарсан учир өнөөдрөөс эхлэн Х.Идэх, Д.Отгонбаатар нар хэрэг хянан шийдэхгүй гэж ойлгож болох уу?
-Шийдвэр долоо хоногийн дараа бичгээр албажиж гарна. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно. Шийдвэр албажих эсэх нь шүүхийн шийдвэрээс хамаарна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bolj
Odoo shyyhiin shiidveriigl harj baiy.yaj shiidehnyy.iimehyy yos zyigyi,uulzalt neriin dor hereg naimaaltsdag,busdiig helmegdyyldeg,avilgal avdag n todorhoi bolson edgeer hymyys shyygch hiih erhgyi
za bolio. shuux ni bas shuugchiin asuudliig shiidne gene uu. iim xuuli gej yamar yim bdagiin
тест