Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн шүүгч Б.Отгонбаатар нарт холбогдох ёс зүйн зөрчлийг Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар дөнгөж сая хэлэлцэж эхэлжээ. Ёс зүйн хорооны хуралд нэр бүхий гурван шүүгч өөрийн биеэр ирж оролцож байгаа болохыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба хэллээ.
Дээрх шүүгчид 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа юм.
Шүүхийн ёс зүйн хорооноос дээрх шүүгчдийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзсэн тохиолдолд сануулах, цалинг 30 хүртэл хувиар гурван сар бууруулах, огцруулах шийтгэлийн аль нэгийг оноох юм. Бид Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг шууд дамжуулан хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Огцруулж чадахгүй ш дээ
МӨХ шиг арчаагүй шийдвэр гаргах вий дэ. Шударга шийдвэр гаргахгүй юм бол ёс зүйн хороо гэж байгаад юухэв
биё биёёэндээ барицаалагдсан эрхмүүд огцоруулж чадахгүй сайндаа 3 сар цалингий нь хасна шархаа авилга аваад нөхнө ийм л хууль шүүхтэй орон шүүдээ манайх
Бүгдийг нь халж солиоч ээ нөгөө оцогнодог нөхөр яасан бэ ийм балайнууд хүний хувь заяаг шийдэхгүй ээ
Өөр бусад янз бүрийн юманд холбогдсон нөхөд юу болсон болоо