СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-24

Шадар сайд С.Амарсайхан отроор яваа малчидтай уулзав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав.

Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа.

Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв.

Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.