"Шар бар" ХХК-ийн харьяа "Ар зайсан" эмнэлгийг үүсгэн байгуулагч, зохиолч, сэтгүүлч Д.Жамъянтай ярилцлаа. Хуучнаар БЗД-ийн МАН-ын хоёр давхар байрыг одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нурааж, 18 давхар цамхаг барихаар барилгын ажил эхлүүлжээ. Тус барилгаас өнгөрсөн бямба гарагт хүн унаж, гэмтэхэд ажлаа зогсоосонгүй, ял авах ёстой хүн УИХ-д сууж байна хэмээн тэд ярилаа.
Зохиолч, сэтгүүлч Д.Жамъян:
-Хуучин архины оромж, янхны газар байсан барилгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нурааж, энэ хавийн эмнэлгүүдийн хаалгыг дарж барилга бариад, одоогоор найм дахь давхар дээрээ явж байна. Э.Бат-Амгалангийн явуулсан бололтой нэг залуу ирээд, "Дансанд чинь нэг тэрбум төгрөг байршуулъя. Дулаанаа өгөөч" гэсэн. Э.Бат-Амгалантай уулзахад надад мөнгөн аяга, архи өгсөн. Би тэр бэлгийг нь аваагүй.
Э.Бат-Амгалан бол баг гэж ярьдаг, оймсонд хавчуулагдаж УИХ-ын гишүүн болсон хүн. БЗД-ийн 23 дугаар тойргийн сонгогчид түүнийг эгүүлэн татах хэрэгтэй. Түүнийг би шүүхэд өгнө. Энэ хүнийг УИХ-ын гишүүнээс нь татаж, шүүхээр оруулж яллах ёстой.
Энэ барилга ямар ч зөвшөөрөлгүй. Осолдохгүй л захиалагч нь Э.Бат-Амгалан гэсэн.
Өнгөрсөн бямба гарагт энэ барилгаас хүн унасан. Бид нар эмнэлгийн хүмүүс болохоор анхны тусламж үзүүлье гэхэд биднээс нуугаад аваад явсан. Сүүлд цагдаагаас асуухад Гэмтэлд, биеийн байдал нь хүнд байна гэсэн. Тэгсэн ч ажил нь нэг ч өдөр зогсоогүй. Мэргэжлийн хяналтын нэг залуу ирээд, "Та нарын гомдолд манай дарга нар хариу өгөх байх" гэж хэлчихээд, нэг шагайсан болоод гүйгээд явчихсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бат- Амгалан гэж ямар гишүүн байдаг юм бэ. би одоо сонсож байна. хариуцлага тооцох ёстой.