СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-24

🔴 LIVE: Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчид: Цар тахлыг ашиглаад дэн буудлуудыг зах зээлээс шахаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

УОК-оос дэн буудлын үйлчилгээг нээх шийдвэр гаргасан байхад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс дэн буудлын үйл ажиллагааг нээхгүй гэдэг захирамж гаргажээ. Энэ нь дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчдэд нэлээдгүй хүндрэл учруулж байгаа аж.

Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгч Б.Батболд:

Нийслэлийн онцгой комисс шударга бус шийдвэр гаргалаа. Үүнд бид маш бухимдалтай байна. Дэн буудал, зочид буудал хоёр ижилхэн үйлчилгээ явуулдаг. Гэтэл зочид буудлын үйл ажиллагааг нээсэн мөртлөө дэн буудлыг нь хаасанд бид бухимдаж байна. Дэн буудлын үйлчилгээ эрхлэгчид сүүлийн хоёр жилийн турш үйл ажиллагаа явуулж чадсангүй. Тун удахгүй хил нээхээр маш олон жуулчид ирнэ. Тэдний буудаллаж байрлах газар нь дэн буудал байдаг. .

Бид дэн буудлын үйл ажиллагааг нээнэ гэсэн мэдээг авсан даруйдаа чихэндээ байгаа ээмгээ ломбардаж байгаад дэн буудлынхаа цэвэрлэгээ үйлчилгээг хийж, ажилтан алба хаагчдаа цуглуулан вакцинжуулах зэрэг олон ажлыг хийсэн. Гэтэл яг үйл ажиллагаагаа нээх гэтэл хориглочихлоо.

Дэн буудалд архи зардаггүй, дэн буудалд архидалт болдоггүй. Гэтэл бидний үйл ажиллагааг хааж зочид буудлыг нээсэнд гомдолтой байна.

Дэн буудлын үйлчилгээ эрхлэгч Гэрэлмаа:

н. Тавдугаар сарын 22-ны өдөр үйл ажиллагааг нээнэ гэж хэлмэгц нь нэг удаагийн хэрэгслэлээ базааж, интернет утсаа нээж, ариутгал цэвэрлэгээгээ хийж бүх бэлтгэлээ базаачихсан байхад үйл ажиллагааг нь нээхгүй гэсэнд гомдолтой байна.

Манай дэн буудалд цөөнгүй хүн ажилладаг. Тэдний орлого ашиг хүртэл тасалдаж байна. Бид 6-7 айлын аж амьдралыг залгуулж явдаг хүмүүс ш дээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.171

Тийм шүү дэн буудалд хөдөө гадааны хүмүүс боломжын мөнгө төлж хонодог юм бас

Эмэгтэй
3 жилийн өмнө
202.126.88.173

Дэлхийн хаана ч мотел байдаг. Төрийн байгууллагын шудрага бус ялгаварлан хандалт жижиг бизнэсийг дампууруулж бн . Маш зөв шаардлага тавьсан байна.

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.171

Jijig biznes ee demjih estoi btal haaj booj deerelhej bdag ene tor zasag butehgui ee

зочин
3 жилийн өмнө
192.82.72.124

Дэн. буудал. хэрэггүй. ямар ч хэрэггүй. Ковид. бүүр. байхгүй. үед. нээж. болно. Урлагын. тоглолт. мөн. адил. ковид. үед бүүр. жинхэнэ. тараагчид. энэ нөхдүүд.

ariunaa
3 жилийн өмнө
202.126.88.68

Bid nar odoo uaj amdrah estoi vm boloo

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.96

Зөв шаардлага тавьсан бна, адилхан л амьдрах гэж зүтгэж бгаа ч дээ, зочид буудал дэн буудлын ялгаа бараг байхгүй, ажлын байраа зориулалтаар барьж үйл ажиллагаа эрхэлж байгаа улсыг хааж боох эрх байхгүй

Буудал
3 жилийн өмнө
43.242.243.71

Нээх биш бүүр хаавал таарна. Архидалт, янхандалт.

Зочин
3 жилийн өмнө
202.21.107.104

man namiin hiij baigaa ajil den buudluudiig yaraltai neehgui bol hurelsuhed sanalaa bitgii uguurei manaihaan

zochin
3 жилийн өмнө
202.21.107.104

man namiin hiij baigaa ajil herev neehgui bol hurelsuhed sanalaa bitgii uguurei manaihaan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.