Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээрээ амардаг билээ. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн гурван долоо хоног дараалан ажлын өдөр бүх нийтээр амрах тэмдэглэлт өдөр таарч байна.
Тодруулбал, тавдугаар сарын 26-нд буюу энэ лхагва гарагт Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр улс бүх нийтээрээ амарна. Энэхүү өдрийг УИХ 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүхий нийтийн амралтын өдөр болгосон юм.
Харин ирэх долоо хоногийн мягмар гараг буюу зургадугаар сарын 1-ний өдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учраас бүх нийтээрээ амарна.
Түүний дараа долоо хоногийн лхагва гараг буюу зургадугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр таарч байгаа учраас бүх нийтээрээ амрах юм.
Мөн тус хуулийн 8.2-т сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zavharsan yuma