Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид маргааш Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч улс орон даяар сурталчилгааны ажлаа эхлүүлнэ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөх юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаас эхлүүлж, санал хураалт болохоос 24:00 цагийн өмнө дуусгах бөгөөд сурталчилгааны хугацаа 15 хоног үргэлжлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.