Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан “Нутгийн буян” хорооллын дундах нийтийн эзэмшлийн талбайг цэцэрлэгжүүлэх, тохижуулах ажил өчигдөр эхэлжээ.
Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нэхмэлийн шар хэмээх байрнуудыг нурааж, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан “Нутгийн буян” хороолол нь автомашины гадна зогсоолгүй, хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй байсан юм.
Цэцэрлэгжүүлэлтийн ажлыг “Асиан сити” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд “Газар, шорооны ажилд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ аль болох хурдан хугацаанд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Одоо бид иргэдийнхээ хүсэлтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрөөс газар, шорооны ажлаа эхлүүлж байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.